Авто ослоор хоёр хүний амь нас хохирчээ
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс энэ сарын 15-19-ний өдрүүдэд нийт 1081 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 740 дуудлага, мэдээллийг хүлээн авч шалгалаа.
 
Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 2 хүний амь нас хохирч, 29 хүн гэмтэж бэртсэн ба орон нутагт ноцтой зам тээврийнослын улмаас 6 хүний амь нас хохирсон хэргийг харъяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагууд шалгаж байна.

Өчигдөр 21 цагийн орчим БГД-ийн нутаг Ард аюушийн өргөн чөлөө, “Тэргэл” төвийн урд замд H.Porter маркийн автомашины жолооч нь явган зорчигч 48 настай, эрэгтэй С-г мөргөж амь насыг нь хохироосон байна.

Мөн Говь-Алтай аймгийн нутаг “Хасаг толгой” гэх газар шороон замд “Mitsubishi Pajero” маркийн автомашин онхолдож, жолооч Г-н амь нас хохирсон.
 
Огцом эргэлт дээр хурд хэтрүүлж явах нь автомашин замаас гарч осолд орох гол шалтгаан болдог бөгөөд автомашины тогтворжилт алдагддаг. Иймд зам тахиралсан болон огцом эргэлттэй замд хурдыг аюулгүй байхаар сонгох хэрэгтэй. 
 
О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-04-21 10:59:29
    Төмөр авсаар зугаацсан тэнэг монголоо гэж...