Барилга дээрээс чулуу унаж, машин сүйтгэж хүн бэртээв
Өнөөдөр 13.30 цагийн үед Хүүхдийн ордны чанх хойно баригдаж байгаа барилгаас цементэн чулуу унаж, дор байсан машины шилийг хагалж, дотор нь явсан гурван хүний нэгийг нь бэртээсэн хэрэг гарчээ.

Их салхи шуургатай энэ үед чулуу хийсч унасан байна. Яг одоо цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллаж байна.

Энэ талаар тухайн машинд явсан иргэн олон нийтийн сүлжээнд пост оруулж, зургийг нь хийжээ.

Тэрбээр “Саар зүйлийг түгээж буйд уучлал хүсье. Гэхдээ энэ бол заавал бичиж үлдээж олны анхааралд хүргэх хэрэгтэй сэдэв. Өдөр бүр л нийслэл хотод минь аймшигт хэргүүд чих дэлсэнэ. Гэвч хүн бүр аан гээд л өнгөрнө. Хичнээн аймар хэргүүд гарсан ч ямар ч хариуцлага, ямар ч цочроо үгүй. Хэнээс ч хариуцлага нэхэхгүй. Хэнд ч хариуцлага хүлээлгэхгүй. Бид хичнээн уужим, хичнээн тайван улс юм бэ.

2 цагийн өмнө миний өмнө хэн нэгэн хүн амь насаа алдаж эсвэл би өөрөө амиа алдаж ч болох байлаа.

Хүүхдийн ордоны чанх хойно баригдах өндөөр барилга дээрээс томоо гэгч нь чулуу асар хүчтэйгээр унаж ирэх нь тэр. Бид 3-лаа явсан. Урд талдаа 2 хос, ард нь би. Тэр том чулуу бид 3-ын тэг голд нь тэсрэх бөмбөг шиг л ороод ирсэн. Урд шилээр орж ирээд, машины салон болон урд хайрцаганд байсан юм эвдэрсэн. Тэсрэх бөмбөг шиг. Ямар хүчтэй орж ирсэн нь ойлгомжтой байх.

Үнэндээ одоо ч шокноосоо гарч чадаагүй л байна. Жаахан л урагшилсан бол миний дээр эсвэл урд байсан 2 хүний аль нэгний дээрээс унах байлаа. Магад би ингээд юм бичээд суухгүй ч байсан байх.

Азаар хүн амиа алдаагүй. Хэн ч ямар нэг эд эрхтэнээ гэмтээгээгүй. Гэхдээ бидний хэн нэг нь АМИА АЛДАЖ эсвэл НАСААРАА хөгжлийн бэрхшээлтэй болж болох байсан гэдгийг бүү март.
 
Хотын гудмаар алхаж яваад, гэрлэн дохион дээр түгжирч байгаад, найзуудтайгаа инээлдэж яваад л бид амь насаа алдаж болох ийм л аймшигтай хотод оршин байна. Дайн дажинтай улсаас бид юугаараа ялгарах юм бэ.
 
Хариуцлагагүй хүмүүсээс болж хэдэн хүн золгүйгээр амь насааа алдсан бол. Хэдэн хүн энэ бүхний золиос болж хайртай үрсээ, найзаа, гэр бүлийн гишүүнээ ахиж хэзээ ч харахгүй болсон бол. Яасан их харуусал вэ? Хэдхэн жилийн өмнө нэгэн сайхан залуу Тэнгис кино театрын өмнөх барилгаас унасан төмөрнөөс бол амь насаа алдсан.

Мөн хэд хэдэн аймшигт хэргүүд гарч байсан. Тэр бүхнээс сургамж аваагүй гэж үү? Хэн үүнд хариуцлага хүлээсэн юм бэ. Хэн энэ бүгдийн төлөө ажилласан юм бэ. Тэр аймшигт хэргүүдээс хойш юу хийсэн юм бэ. Бид гайхсаар, бухимдсаар л” гэсэн пост хийжээ.





О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-04-20 08:49:08
    Barilgiin salbariin said ogtsoroo Ard tvmenee alad duuslaa shdee
    202.179.27.194
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2019-04-19 11:01:42
    manaihan bolgoomjtoi ajillaach ee, Hot uneheer tom bolj bna shuu bidend suraltsah yum ih bna
    66.181.170.215
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-04-19 10:48:56
    Ундармаа гишүүний барилга
    202.126.89.27
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-04-19 10:27:22
    Эвдрэлтэй байсан хэсэг унаж таарсан байх.
    202.55.191.194
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!! 2019-04-19 10:13:55
    Zagaanhuu, Enkhsaihan bas ter Niislelinn MHG iin buduun awgai ene Barilguudiin ajliin hyanaltaa sain hiigeechee amaa mongoor uduulchiheeguil bol ajillaa ajil !...
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Yo 2019-04-19 10:00:40
    Барилгын эзэн хариуцсан хүмүүсийнх нь өөрсдийнх нь дээрээс наад чулууг унагаах хэрэгтэй.
    49.197.26.212
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-19 09:50:04
    Хяналтынхан хаана байна. Чанга хариуцлага тооцож байвал байдал өөр болно доо.
    192.82.65.120
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-04-19 09:39:46
    хамгаалалтын бүс ч байхгүй харагдаад байсан юм. ядаж ногоон тороо татсан бол чулуу зам руу гарахгүй байсан биз
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-04-19 09:37:37
    Иймт том цементэн чулуу сахлинд хийсхээр салхи хаа байна.
    202.21.119.138
    Мэдэгдсэн Хариулах