Өмнөговь аймгийн хэмжээнд 2,6 сая толгой мал тавтай хаваржиж байна

Өмнөговь аймгийн хэмжээнд 5951 малчин өрхөд 2,6 сая толгой мал тавтай хаваржиж байна. Нийт нутгаар хаваржилт хэвийн, бэлчээрийн 70 хувь нь өвстэй, 30 хувь нь дунд зэрэг, мал тарга дунд зэрэг байна.

1150,0 мян хээлтэгчээс 4 сарын 19-ны байдлаар 41.4% хувь буюу 476.8 мян толгой хээлтэгч төллөж, ботго 12591, унага 628, тугал 813, хурга 164474, ишиг 299274, нийт 477,8 мянган төл гарч, гарсан төл 100 хувь бойжиж байна. Хонь, ямаа ихэрлэлт ихтэй, эх мал жилбэтэй төллөж байна.

Өвс, тэжээлийн нөөц: Аймгийн аюулгүйн нөөцөд 100 тн өвс, ногоон өвс 600 боодол, 100 тн тэжээлийн нөөцтэй, сумдын аюулгүйн нөөцөд 243,0 тн өвс, 32,5 тн тэжээл байна. Аймгийн нөөцийн 1 боодол өвс нь 10,000 төгрөг, 1 шуудай хорголжин тэжээл 27,000 төгрөг, 1 шуудай хивгэн тэжээл 13,000 төгрөгөөр худалдан борлуулж байна.

П.АНИР

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ??? 2019-04-21 02:30:33
    Одоо ч статистикийн мэдээг дур зоргоор өгдөг болсон, худал мэдээлбэл хариуцлага тооцдог систем алга болсон биз дээ??
    66.181.161.80
    Мэдэгдсэн Хариулах