Нийгмийн даатгалын сангийн зарлага 11.5  тэрбум төгрөгөөр өсжээ

Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2019 оны эхний улиралд 640.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 110.5 (20.9%) тэрбум төгрөг, зарлага 574.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 70.6 (14.0%) тэрбум төгрөгөөр тус тус өслөө.

Нийгмийн даатгалын сангийн орлого 2019 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 110.5 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 84.1  тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 13.5 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Нийгмийн даатгалын сангийн зарлага 2019 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 70.6 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 56.2 тэрбум төгрөгөөр, ҮОМШӨ-ний даатгалын сангийн зарлага 7.3  тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.

Энэ 3 дугаар сард Нийгмийн даатгалын сангийн орлого 238.3 тэрбум, зарлага 203.7 тэрбум болж, өмнөх сараас орлого 28.6  тэрбум төгрөгөөр, зарлага 11.5  тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.


С.Анар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-04-22 00:29:08
    яагаад орлого өсөөд байгаа юм бэ ажлын байр нэмэгдээгүй байгаа ш дээ харин зарлага бол ойлгомжтой юуч хийгээгүй байсан ч нийгмийн даатгалд танилтай бол гардаг ...
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах