Яо Мин Монголд ирнэ

Монголын залуучуудын холбоо /МЗХ/-ноос ирэх наймдугаар  сарын сүүлч, есдүгээр сарын эхээр зохион  байгуулах уулзалтад урд хөршөөс 100 шилдэг залуу ирэх юм. Эдгээр залуусын дунд Хятадын алдарт сагсан бөмбөгч Яо Мин багтсаныг БНХАУ-ын талаас албан ёсоор мэдээлэв.

Тэрбээр NВА-д "Хьюстон Рокитс" багт хүчин зүтгэж, есөн жил тоглохдоо 9217 оноо цуглуулж, 4494 удаа самбараас бөмбөг авч, 920 “блок шот” гүйцэтгэсэн юм. Мөн Яо Мин "Бүх оддын тоглолт"-д найман удаа (2003-2009, 2011 он) оролцсон Азийн шилдэг сагсан бөмбөгч юм.

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын солилцооны хөтөлбөрийг 2010 оноос МЗХ нь Гадаад харилцааны яамтай хамтран хэрэгжүүлж байгаа юм. Уг хөтөлбөрийн хүрээнд 2013 оны 11 дүгээр сард манай улсын шилдэг 60 залуу БНХАУ-ын Бээжин хот болон Шаньдунь мужаар аялсан билээ. Харин энэ жил Хятадын ажил үйлс, урлаг, спортоор манлайлагч залуус манай оронд зочлох юм.

С.Саранзаяа
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sdg 2014-05-19 04:01:47
    100 hvvhen beldeh heregtein bndaa hahaha boduul hvvhed hiij baij l butsna geh biz
  • bas baahan hujaa 2014-05-18 10:32:42
    boliochee, bas baahan hujaa!
  • mmmmmmmmm 2014-05-16 09:29:10
    hujaa gehgvi tegeed yu gehiin
  • Хотгойд монгол 2014-05-16 02:49:34
    KOOKs аа хужаа гээд л орилоод байх юм бүх юмаа Хятаддааас авч байж Хятад дэлхийд ямар нөлөөтэй орон болж байгаа билээ 1 миллиард гаруй хүнийг чи хужаа гэж орилоод яахав дээ өөрөө хичээгээд л сайн ажиллаад амьдраа ч Хэрэггүй юманд хошуу дүрж
  • KOOKs 2014-05-16 02:31:56
    hujaanuudaa yaay gj btal bas yuun paahan nemeed 100n hujaa we?