Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт 50.5 хувьтай байна гэв
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн биелэлтийг авч хэлэлцсэн байна. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Засгийн газар 2019 оны гуравдугаар сарын 28-нд өнгөрсөн гурван жилийн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг гаргаж, УИХ-д өргөн барьсан. Өнөөдөр биелэлтийг бүлгийн хурлаар хэлэлцлээ. Олон гишүүн асуулт асууж санал, үг хэлсэн. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж шийдвэр гаргадаг. Шаардлагатай гэвэл УИХ-аар хэлэлцүүлдэг хуультай. Бүлгийн хурлаас хэлэлцсэн асуудалтай холбогдуулж хоёр шийдвэр гаргасан. Тодруулбал, бүлгийн гишүүд ажлын хэсэг гарч ажиллах ёстой гэж үзлээ. Ажлын хэсэг хоёр чиг үүргийн хүрээнд ажиллана. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт гаргах, мөн үлдсэн хугацаанд Засгийн газар юунд анхаарч ажиллахад чиглэл гаргах юм. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар ахалж ажиллана. Ажлын хэсэг УИХ, Засгийн газартай хамтарч ажиллаад бүлэгт танилцуулна” гэв.

Хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг их өндөр үнэлсэн байсан. Биелэлт хэдэн хувьтай гарсан бэ?


-Өмнөх Засгийн газрууд их өндөр биелэлттэй гаргадаг байсан. Энэ удаа бага буюу 50.5 хувийн биелэлттэй гэж гаргасан. Эцэслэж хэрэгжээгүй бол шийдэгдээгүй гэж үзсэн. Тухайлбал, Үндсэн хуулийн асуудал байна. Бид гурван жил ярьж, судлаж байгаа ч хэрэгжилт 0 хувь гэж оруулж ирсэн. Яагаад гэвэл, УИХ-д өргөн баригдаагүй асуудал юм. Цаашид анхаарах олон асуудал байна. Утаа, түгжрэл, томоохон төсөл хөтөлбөрийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хүн амын өвчлөл, хавдрын асуудлыг хэрхэн талаар ярьж байна. Түүнчлэн Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай хуулийн талаар ярилцсан.

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг 2020 онд хэдэн хувь байна гэж төсөөлж байгаа вэ?

-Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 21 их наяд төгрөг шаардлагатай байна. Гэхдээ мөрийн хөтөлбөрийн тодорхой шаардлагатай заалтыг шийднэ. Бүгдийг шийдвэрлэх хоёр арга байна. Гаднаас зээл авах, эсвэл концесс гаргах юм. Энэ Засгийн газар, УИХ гаднаас авах зээлийг эрс багасгах зарчим барьж байгаа. Иймд үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлт 70-80 хувьтай гарах болов уу гэсэн төсөөлөлтэй байна.



 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-04-22 12:45:26
    Za ene arai bishee uuneesdoish bgaa shuu kharin khiij chadakhgui gedegee kharin unen khelsen bna 2020 ond dung ard tumen tabiad ogno shuu deeardiin nam khetsuu ...
  • зочин 2019-04-22 08:55:13
    дажгуй тавин хувийн биелэлттэй 2020 оны сонгуульд ямар ч гэсэн одоогийн суудлаас тавин хувь бага гэхэд 32 суудал авах л юм бна женкогийн нохой топор
  • Zochin 2019-04-22 08:35:27
    Hudlaa hudlaa yamar atsaaraa 50, 5 huvi baidgiin poprohoos uur yuch hiigeegui baij