Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 572.3 тэрбум төгрөгөөр өслөө

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны эхний улиралд урьдчилсан гүйцэтгэлээр 3.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 572.3  тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 498.4 тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 505.4 тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 17.2 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлөв.

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны 3 дугаар сард 1.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх сараас 128.1 тэрбум төгрөгөөр өслөө.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.