Сургуулийг өргөтгөхийн тулд хөлбөмбөгийн талбайг нь сүйтгэж байна
Өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим сүлжээнд хөлбөмбөгийн талбайг сүйтгэж, барилга барихаар улайран дайрч байна гэсэн мэдээлэл цахим сүлжээнд тархсан билээ.

Тодруулбал, шөнийн цагаар Баянгол дүүргийн 10-р хороололд байрлах 56-р сургуулийн хөлбөмбөгийн талбайг буулгаж, нурааж байгаа ажил эхэлжээ.

Энэ талаар иргэд болон тэр хавийн оршин суугчид бухимдалтай байгаагаа сошиал хуудсанд идэвхтэй илэрхийлсээр байна.
 
Дэлхийн улс орнууд гольфийн талбайгаас эхлээд байшингаа нурааж газар чөлөөлөн хөлбөмбөгийн талбай барьж байхад Баянгол дүүрэг яаж байгаа юм бэ?” гэж зарим хөлбөмбөгийн баг, фэнүүд, клубууд үүний эсрэг нэгдэхийг уриалж, талбайг сүйтгэх ажлыг зогсоохыг хүслээ.

Энэ мэтчилэн иргэд 56-р сургуулийн хөлбөмбөгийн талбайг буулгаж байгаа ажлыг эсэргүүцэж, хотын даргыг анхааралдаа авахыг хүслээ.

Тэгвэл сургуулийн зүгээс 56 дугаар сургуулийн өргөтгөлийг барихын тулд хөлбөмбөгийн талбайг чөлөөлж байгаа талаар мэдээлэл өгчээ.


 
О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-04-23 18:56:02
    Urgutguluu uur agrgaar hiih heregtei. Surguuliin neg hesgiig ni nuraagaad undur urgutgul barij bolno esvel hungun hiitseer neg davhar davharlah geh met
  • зочин 2019-04-23 04:02:48
    Хүүхдүүд багтахгүй, газар олдохгүй юм чинь яалтай билээ. Ямар хөлбөмбөгийн талбайд хичээл оролтой биш.
  • fr 2019-04-23 03:49:09
    захирал байгалмаа авгайг АТГ газар шалгаж өгөөчЭнэ авгайгаас энэ сургуульд томилогдож ирэхэд ямар хэмжээтэй талбай бүхий газартай сургууль хүлээж авч байсныг а...
  • м 2019-04-23 01:45:00
    үнэн солиорчхийаа
  • matilda 2019-04-22 20:15:22
    Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. хугацаа. Са...
  • иргэн 2019-04-22 13:33:29
    сургуулийн ергетгел л байх болтугай
  • иргэн 2019-04-22 10:52:13
    Ичих нүүрээ элгэндээ наасан хүмүүс 13 дугаар сургуулийн талбай ямар байлаа хөлбөмбөг ,хоккей толодог одоо сургуулийн захирал байртай талбай нь машины зогсоол......
  •  2019-04-22 10:03:42
    сургуулийн өргөтгөл яаг мөн үү? шөнөөр хийж байгаа бол хулгай луйвар вм биш үү? Нөгөөг муухай МХГ ву хийж байна.: