10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ
Хөрөнгийн бирж өнөөдөр өдөр I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 41,594,564 төгрөгийн үнийн дүн бүхий 432,672 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "АйТүүлс" ХК (ITLS +12.84%) болон  "Монгол Базальт" ХК (MBW +4.18%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Шуудан" ХК (MNP -10.08%) болон "Багануур" ХК (BAN -7.56%) -ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.07 хувиар буурч, 19867.14 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,304,743,252,314.18 төгрөг боллоо.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.