Амиа алдсан ажилчдын цогцсыг нь сольж оршуулсан байна
Төв цэвэрлэх байгууламжид энэ сарын 16-ны өдөр үйлдвэрлэлийн осол гарч дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тэгвэл тэдний гурвыг нь нутаглуулах ажил явдал өчигдөр болсон ч харамсалтай нь цогцсыг нь солиод оршуулсан байна.

Төв цэвэрлэх байгууламжид осол гарахад, тухайн үед цагдаагийн алба хаагчид таниулах ажил хийж, цогцсны уутан дээр нэрийг нь бичсэн. Тэр дагуу ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн юм байна. Тухайн үед алдаа гарснаас цогцос солигдсон гэж албаныхан ярьжээ.

ШШҮХ-ийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дэд дарга А.Амгаланболд “Хэргийн газарт НЦГ, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн бие бүрэлдэхүүн ШШҮХ-ийн шинжээч нар ажилласан. Хэргийн газар цогцос таниулах үйл ажиллагаа явагдаад уг цогцсыг уутанд хийж уутны гадна талд талийгаачдын овог, нэр дугаарыг нааж манай байгууллагад ирүүлсэн.

Талийгаач нарын цогцсыг сольсон харамсалтай явдал болжээ. Үүний дагуу манай Хяналт шалгалтын хэлтсээс дотоод аудит хийж байна. Ямар албан тушаалтан хариуцлагагүй хандсан бэ гэдэгт шалгалт хийж байгаа. Хариу гарахаар хариуцлагын асуудал яригдах байх. Талийгаачдын нэр хаана аа солигдов гэсэн асуудлыг цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Осол болсон хэргийн газраас цогцсыг өтгөн лаган дотроос гаргаж авсан.

Цагдаагийн байгууллагаас цогцос таниулах ажил хийгдээд талийгаачдын цогцсыг угааж цэвэрлэх ажиллагаа хийгдээд ар гэрт нь таниулах ажиллагаа явагдах ёстой байсан. Гэтэл энэ үйл ажиллагаа хийгдээгүй. Осол гарсан өдөр нэг айл цогцсыг таньсан байдаг. Өнгөрсөн баасан гаригийн өглөө талийгаачдын ар гэрийнхэн цогцсыг “мөн байна” гэж таниад гарын үсгээ зураад шарилаа аваад явсан.

Гэтэл өнөө өглөө гаргах ёстой байсан шарил нь биш байна гэсэн асуудал үүслээ. Аль цогцос нь хэнтэйгээ солигдсон бэ гэдгийг шалгаж байна” гэжээ.
 
О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Тулга 2019-04-24 00:13:33
    Юу ч болсон байсан улс төржүүлж чаддаг мундаг ард түмэн шүү цогцос солигдсон байна гэхэд юун авлига, Элбэгдорж, шудрага бусын хонгил нтр вээ!!!
  • Сүрэн 2019-04-23 08:11:18
    Гэхдээ хүний цогцос аваад ажилаа гүйцээгээд байгаа тэр иргэд бас буруутай тэд л таних ёстой танихгүй хүн яах ёстой гэж
  • zochin 2019-04-23 06:47:24
    Аргүй шүү дээ. Шинжилгээний багаж ажиллахгүй бас дээр ноос шинжлэх багаж тендерээр шалгаруулаад авчихсан юм чинь. Л , Г гэх мэтийн шуналтан байгааг АТГ олохгүй....
  • иргэн 2019-04-23 06:41:07
    арайч дээ анхнаасаал цоцсыг угааж цэвэрлээд ар гэрийнхэнд нь таниулах ёстой биздээ хүнээ алдсан айж сандарсан хямарсан улсууд яаж ч будилж мэднэ тэр цагдаа шүүх...
  • d 2019-04-23 06:27:32
    Тогтолцоог далимдуулж хариуцлаггүй бдал дэндүү тахал мэт газар авч бгааг анхаараачээ!!сэтгэл зүрхээсээ ажил хийдэгт нь ажлыг өг!!60тб-хан одоо бно зүгээр л зайл...
  • Тамир 2019-04-23 05:55:53
    Анх хэргийн газарт таниулах ажиллагаан дээр ажилчид нь будилж дээ Аргагүй дээ
  • зочин 2019-04-23 05:33:05
    Ар гэрийнхэн нь мөн байна гээд авч байдаг, үнэхээр хэлэх үг алга, зовж зүдэрсэн хүмүүс будилж дэ хөөрхий
  • Хулан 2019-04-23 05:31:28
    Шинжилгээний байгууллага цогцос солиогүй юм байна ш дээ.
  • зз 2019-04-23 05:03:59
    энэ хаа хаанаа ажилдаа сэтгэлээсээ ханддаггүй хариуцлага гэдэг юм цусанд нь суугаагүйн шинж..
  • санал 2019-04-23 04:13:17
    албан тушаалтнууд мөнгө албан тушаал бодохоос өөр юм бодохоо үнэхээр байж ээ Хүний амь эрсдээд гашуудал зовлонтой үед нь ингэж ДОРОМЖЛОХ гэж. Хариуцлаг тооц
  • zochin  2019-04-23 04:03:05
    арай ч дээ төр ингэж доромжилж болохгүй ш дээ
  • Бат 2019-04-23 04:00:56
    Хөөрхийдөө бидний цөөхөн монголчуудын ёрөнхий төрх энэ буюу чухам юу болоод байна даа
  • Зочин 2019-04-23 03:51:58
    Талийгаачдын ар гэрийнхэн өөрсдөө андуурсан юм байна л даа,гарын үсгээ зураад мөн гээд авсан бол..Бас танихад амаргүй байсан байлгүй...
  • Зочин 2019-04-23 03:45:03
    ШШҮТ гэдэг чинь шудрага бусын хонгилийн бүрэлдэхүүн болчихсон юм бишүү.
  • иргэн 2019-04-23 03:15:37
    энэ бол цэвэр элбэгдоржийн буруу бна яагаад гэвэл хузуугуй хунээр улсаа найман жил удирдуулахаар бух хуний ухаан санаа муудчихаж байгаа юм
  • zoshin 2019-04-23 03:05:48
    аль ч шатанд хариуцлага сахилга гээч юм алга болсон ардчилалын минь буян хөөрхий энэ байдлыг арилгахад мөн ч их хугацаа орно доо
    •  2019-04-23 05:01:35
      их хугацаа орохгүй. хэдхэн өдөр хангалттай: засах гээд хөдөлбөл замруулагчид нь гайтай ажил удаад болохгүй. тэхээр иргэдийнхээ нэгэн зүгт харах цэгийг олох ёсто...