Өнөөдөр ''Дэлхийн номын өдөр'' тохиож байна
НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага анх 1995 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр болгон тэмдэглэсэн. Дэлхий нийтээр энэ өдөр  зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, иргэд олон нийт,  хүүхэд, залуучуудын дунд ном эрдмийг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай болсон байна.

 "Дэлхийн номын өдөр"-ийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр 11:30 цагт Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн урд талбайд болно. Уг арга хэмжээг БСШУСЯ, ЗГХА Соёл, урлагийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн соёл, урлагийн газар, Монголын зохиолчдын эвлэл хамтран зохион байгуулж байгаа юм.

С.Анар
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine