Хойд Солонгос ОХУ-ыг дэмжиж БНХАУ-аас хөндийрөх үү?
Хойд Солонгосын 2020 он хүртэлх эдийн засгийн төрийн стратегийн талаарх тайланг анх удаа нийтэлсэн байна.

Японы “Маничи” сонинд 157 хуудастай тайлан гэж бичжээ. Учир нь энэ тайланг 2016 онд Хойд Солонгосын Хөдөлмөрчдийн намын конгрессийн үеэр танилцуулсан ч өмнө нь нийтэлж байгаагүй юм байна.

Тайланд БНХАУ-аас аажмаар хөндийрч, ОХУ, Ойрхи Дорнод болон Зүүн Өмнөд Азийн орнуудтай тогтоосон эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэх талаар дурджээ. “Маничи” сонинд бичснээр тайланд үйлдвэрлэл нь доод төвшинд байгаа нүүрс, эрчим хүчний үйлдвэрлэлд анхаарлаа хандуулах, Хойд Солонгосын хүнсний хэмжээ болон хэрэглээний барааны хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай болохыг онцолсон байна.

Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхийн тулд тус улсын технологийг шинэчлэх зорилгоор зорилгыг бий болгох, гадаад худалдааг төрөлжүүлэх, эдийн засгийн удирдлагын шинэ аргыг дэлгэрэнгүй танилцуулснаар эдийн засгийн зарим шинэчлэлийг хэрэгжүүлэхийг илэрхийлж байна гэж бичжээ.

Мөн энэ баримтад ОХУ, Ойрхи Дорнод болон Зүүн Өмнөд Азийн орнуудтай. эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх, БНХАУ- аас аажмаар хөндийрөх санаа баримталж байгааг тусгасан байна. Тайланг зохиогчид Хойд Солонгос ОХУ-тай хийх худалдааны төсвийг 1000 тэрбум ам.доллар хүртэл өсгөх шаардлагатай талаар бичжээ.

Тухайлбал, Өмнөд Солонгосын 2017 онд гаргасан статистик мэдээллээр энэ үзүүлэлт нь 77.84 тэрбум ам.доллар байсан байна. Энэ таван жилийн төлөвлөгөөгөөр ОХУ усан цахилгаан станц болон бусад байгууламжийг барих ажлыг санхүүжүүлнэ гэж таамаглаж байгаа юм. Тодруулбал, төмрийн уурхай, гангийн үйлдвэрлэлийг шинэчлэхийн тулд технологийн туслалцаа үзүүлэх юм байна. Мөн Японы тэнгисийн дагуу эдийн засгийн гусгай бүс бий болгох замаар ОХУ-ын компанийн хөрөнгө оруулалтыг татах талаар дурджээ.

“Маничи” сонинд энэ нь хоёр орны тэргүүн Владимир Путин, Ким Жон Ун нарын хийх уулзалтаар хэлэлцэх асуудал болно гэж таамаглаж байгаа аж. Тэдний Владивостокт энэ сарын сүүлээр хийхээр төлөвлөж байгаа уулзалтад Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг алдарт хуягласан галт тэргээрээ ирнэ гэж урьдчилан мэдээлсэн байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Х.Оюунболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.