Фэйсбүүкийн Ази дахь салбарыг хариуцсан захирал  ирэх сард ирнэ
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.


УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Сошиал орчныг зохицуулах хуулийн төслийг хэзээ оруулж ирэх вэ? Хуурамч акаунтаар хүн гүтгэдэг, худлаа мэдээлэл тараадаг асуудлыг хэзээ цэгцлэх вэ?

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Мэдээллийн аюулгүй байдлыг хангах хуулийг өөр хуулиар зохицуулна. Энэ бол суурь хууль.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Сүүлийн үед нэр тодорхойгүй хаягнаас бусдыг доромжлох гүйтгэх, садар самуунтай холбоотой зар түгээх байдал жирийн үзэгдэл боллоо. Зарим хувийн компаниуд техникийн хувьд та бүхнээс тасарчихлаа. Та бүхэнд ийм нөөц бололцоо байна уу? Өнгөрсөн долоо хоногт фэйсбүүкийн Ази дахь салбарыг хариуцсан захирал ирэхэд та бүхэн яагаад хүлээн авч уулзаагүй юм бэ?

Та нар үүрэн телефоныхонтой тулж ажиллаж байна гэх юм. Шууд хариуцлага тооц. Хэн нэгэнд хуурамч сим карт өгсөн бол арга хэмжээ авдаг байх хэрэгтэй. Та бүхэнд тийм техникийн боломж байна уу?

Шилэн кабельгүй  сумдаа хэзээ холбох вэ?  Дорноговьд хоёр сумд шилэн кабельгүй байна.      
        
Ажлын хэсэг: Шилэн кабельд холбогдоогүй 11 сум бий. Энэ жил 7 сумыг холбоно. Үлдсэн сумдууд болон хилийн боомтуудыг урд хөршийн хөрөнгө оруулалтаар холбох төсөл хэрэгжинэ. Үүрэн телефоны 42 мянган бүртгэлгүй дугаар байгаа. Фэйсбүүкийн зочид төлөөгчид Харилцаа холбооны зохицуулах хороо манай агентлагийн урилгаар ирсэн. Тагнуул, цагдаа холбогдох хүмүүстэй уулзсан. Тавдугаар сард фэйсбүүкийн Ази дахь салбарыг хариуцсан захирал дахин ирнэ.

 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • нэр 2019-04-23 16:50:39
    Хятад утас, сүлжээний төхөөрөмжүүд бүгд тагнуулын зорилгоор ажилладаг гэж үзээд америк орос европын холбоо бүгд татгалзаад эхэлсэн байгаа
    66.181.184.36
    Мэдэгдсэн Хариулах
  • Бид тусгаар Улс мөн үүү, 2019-04-23 12:53:39
    ????."сумдууд болон хилийн боомтуудыг урд хөршийн хөрөнгө оруулалтаар холбох төсөл хэрэгжинэ""..Энэ үгийг юу гэж ойлгох вэ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ГЭЖ БИЙ ЮУ...
    59.153.112.156
    Мэдэгдсэн Хариулах