Шилийн богдод гал тавьсан Улаанбаатар хотын харьяат 5 иргэнийг олж тогтоожээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дарьганга сумын нутагт тал хээрийн 2, обьектын 1, нийт 3 гал түймрийн хэрэг өчигдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гарсан.

Шилийн богд уулын хойд энгэр хэсэгт уртаашаа 800 м, өргөн нь 400 м газар талбайд суулгасан таримал мод, өвс шатаж, их хэмжээний хохирол амссан уг түймрийг сумын хэсгийн төлөөлөгч, нутгийн иргэд нийлж газар авахуулалгүй унтрааж чадсан байна.

Тус аймгийн цагдаагийн газраас нутгийн иргэдтэй хамтран шуурхай эрэн сурвалжилж ажилласнаар Шилийн богд ууланд гал түймэр тавьсан байж болзошгүй Улаанбаатар хотын харьяат нэг автомашинтай, 5 иргэнийг олж тогтоон саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.


С.Анар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-04-23 19:07:06
    Гал гаргасан улсуудад хатуу хариуцлага тооц торго
    178.165.130.66
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол 2019-04-23 07:43:38
    Гал тавиад хэргийн газраас зугтаасан мулгуу мухар сүсэгтнүүдийг хийсэн хэрэг, учирсан болон гарч болох байсан хохирлыг тооцож торгож шийтгэх хэрэгтэй
    64.119.16.21
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-04-23 07:08:36
    Бид шүдэнзгүй хэттэй байх үед хот айл галаа манаад маргааш галаа түлсэн айлаас гал авч галаа түлдэг үедээ ч түймэргүй байлаа одоо төрийн төмөр нүүр хэрэгтэй
    202.9.43.138
    Мэдэгдсэн Хариулах