Охидын биеийг хүчээр үнэлүүлдэг байсан гэр бүлийн 4 хүнд оноосон ялыг хэвээр үлдээв
Гэр бүлийн дөрвөн гишүүн хүн худалдаалах гэмт хэрэг үйлддэг байсныг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлэн өнгөрсөн онд дайчлан баривчилсан байдаг.

Улмаар тэднийг охидыг насанд хүрээгүй байхаас нь эхлэн хүчирхийлэлд байлгаж олон жилийн турш бэлгийн мөлжлөгт байлгаж биеийг нь үнэлүүлдэг байсан нь мөрдөн шалгалтаар нотлогдсон.

Ийнхүү 2019 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс П.Загдсүрэнд 10 жилийн хорих ял, О.Дарханбаярт найман жилийн хорих ял, охин Ө.Дөлгөөнтуул, хүү Ө.Гарьдмагнай нарт таван жилийн хорих ял тус тус оногдуулсан юм.

Гэр бүлийн дөрвөн этгээдийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн хоёр дэх хэсэгт заасан “Олон хүнийг худалдаалсан” үндэслэлээр шүүхэд шилжүүлж, хэргийг шийдвэрлэсэн байдаг. Харин гэмт этгээдүүд хэргээ хүлээн зөвшөөрсөн ч, ялын жилийг бууруулах хүсэлтэйгээр давж заалдах шатны шүүхт хандсан аж.

Тэгвэл нийслэлийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хэргийг эргэн сануулахад, гэр бүлийн дөрвөн этгээдүүд бүлэглэн охид, эмэгтэйчүүдийг худалдан борлуулахад техник хэрэгслээр хангаж, зуучлан, зохион байгуулалттайгаар хууль бусаар бусдын биеийн үнэлүүлэх гэмт хэрэг үйлддэг байсан. Мөн тэд охидын биеийг нь үнэлүүлж олсон мөнгөө өөрсдөө авдаг байсан талаар хохирогчид мэдүүлсэн байдаг.

Тэд 13-аас 38 насны эмэгтэйчүүдийг мөнгө олох хэрэгсэл болгон ашиглаж байсан бөгөөд хохирогч эмэгтэйчүүд биеэ үнэлж байх хугацаандаа жирэмсэлж, төрөн төртлөө худалдагдаж, төрснийхөө найм хоногийн дараа ч зарагдсаар байсан нь шүүхээр тогтоогдсон билээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kkk 2019-04-24 03:22:12
    Хүний амьдралыг сүйтгэчихээд байхад ... Ял нь хөнгөн учраас л энэ хэрэг буурахгүй байна.
    202.131.246.181
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн  2019-04-24 01:01:01
    өөрсдийнхөнө хүүхдийг зарж хохирогчдын хохирлыг төлүүл дараа нь шорон хэсүүлж ялтнуудад өг
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-04-23 17:39:22
    Yal baga bn . Huuli uuruu buruu bn . Olon hvnii amidraliig vgui hiisen hvmvvs shvv dee haana bn ter hvnii erh hamgaalsan huuli botid biellee olohgui bn
    66.181.161.91
    Мэдэгдсэн Хариулах
  • эээ 2019-04-23 16:48:43
    10хан жил өгч байгаа юм уу
    66.181.184.36
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-04-23 13:27:48
    шар хаданд аваачаад буудчихмаар амьсгаанууд бна даа
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах
  • зз 2019-04-23 13:07:33
    энэ гэр бүл хүн байх шаардлагагүй адгуус байх гэр бүл байна...гахайн байранд хорьж гахайн хоолоор тэжээсүгэй...
    66.181.161.88
    Мэдэгдсэн Хариулах
  • Дэлхийгээс хөөчих, 2019-04-23 12:58:18
    цааз өгөөч бид тэжээж байх уу?Оронд нь нохой тэжээе,
    59.153.112.156
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2019-04-23 12:30:27
    ENE 4 IIG SHOROND N BIEIIG N UNELUUL....
    180.150.80.211
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2019-04-23 11:58:31
    Ямар нүгэлтэй авгай залуучууд вэ.нүгэл нүдээрээ гарна гэдэг шүү
    49.0.212.57
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2019-04-23 10:35:45
    Yaln baga baina 15 s 20n jil ugux xeregtei
    202.126.89.116
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-04-23 10:29:42
    tatvar tulugchdiin munguur ene hediig tejeemergui l bna shu
    150.129.140.212
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-04-23 10:01:18
    цааз өгөөч бид тэжээж байх уу? ялтанг тэжээж цусаа соруулж байх уу
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2019-04-23 09:56:55
    HORIGDOH HUGATCAA N BAGA BNA.
    180.150.80.211
    Мэдэгдсэн Хариулах