Энхийг сахиулах ажиллагаанд яваад ирсэн алба хаагчдыг шагнана
ИБНАУ-д явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн дэд хурандаа С.Бат-Эрдэнэ захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн өнгөрсөн долоо хоногт эх орондоо ирсэн билээ.
 
Тэгвэл тус цэргийн багийнхан үүрэг гүйцэтгэх хугацаандаа гадаадын цэргийн алба хаагчдын дунд уламжлал болгон явагддаг “Данкон" маршийн тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн байна.
 
Тодруулбал, 20 гаруй орны 300 гаруй цэргийн алба хаагч оролцсон гүйлтийн тэмцээний эхний 40 байрыг манай энхийг сахиулагчид завсаргүй эзэлсэн байна. Тэргүүн байрт Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн дэд ахлагч Н.Баасандорж шалгарч, Дани улсын Элчин сайдын яамнаас шагнуулжээ. Багийн захирагчаасаа эхлээд 39 цэргийн алба хаагч маршийн тэмцээнд амжилттай оролцсонд гадаадын цэргүүд баяр хүргэж, амжилт хүссэн аж.
 
Тэгвэл С.Бат-Эрдэнэ ахлагчтай цэргийн багийнхныг өнөөдөр ЗХЖШ-ийн төв талбайд Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналаар шагнах ёслол болно.



О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-04-25 01:33:43
    Utgagui yum. Tendee tsalin avdag alban haagchid shd. Zgr populism hiihee l bodhiin.
    120.22.202.186
    Мэдэгдсэн Хариулах