Б.Пүрэвдорж: Ш.Батхүүгийн мөнгийг МАН-ын удирдлагууд хэрэглэсэн байх
АН-ын зөвлөлөөс "Эрдэнэт" үйлдвэрийг шалгах ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг томилсон. Тэрээр өнгөрсөн долоо хоногт "Эрдэнэт" үйлдвэрт ажиллаад ирсэн юм. Түүний байр суурийг хүргэе.

-"Эрдэнэт" үйлдвэрийн эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар гаргаж, өрийг нь дарсан асуудал бий. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?


- Энэ асуудлыг тодорхой хэмжээнд судалж, шалгах шаардлагатай байсан. Тиймээс АН-ын зүгээс ажлын хэсэг гарч "Эрдэнэт" үйлдвэр дээр ажиллалаа. Энэ үйлдвэрт охосуудын хэрэглэдэг луйврын схем хэрэгжсэн байж магадгүй гэсэн хардлага байна. Хувийн хоёр компани гэрээ байгуулахдаа гуравдагч Төрийн өмчийн компанийг оруулж өөрсдөө ашиг хүртдэг. Харин төрийн компани алдагдал хүлээж, луйврын золиос болдог ийм схем ашигласан байж болохоор байна.

-Ямар учраас ингэж үзэж байгаа юм бэ?

-Сая “Осеап РагШегз” компани 40 сая ам.долларын өрийг төлөхөд зуучлагч маягаар оролцсон байдаг. Гэтэл энэ компани нь 1998 оноос хойш “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран ажилласан байна. Өнөөдрийн ханшаар тооцоход 3.1 тэрбум ам.долларын зэсийн баяжмалыг “Эрдэнэт” үйлдвэрээс авч борлуулсан. Тэгэхээр энэ компани нь үе үеийн удирдлагуудтай нягт холбоотой ажиллаж ирсэн гэдэг нь харагдаж байгаа юм.

-Энэ компанийг “Жаст”- ийн Ш.Батхүүтэй холбоотой гэж тайлбарласан нь ямар учиртай бэ?

-Түүнийг анх зээл авахад нь энэ компани оролцсон байдаг. Мөн сая зээлийг нь дарахад энэ компани оролцлоо. Тэгэхээр “Осеап РагЧпегз” компани “Стандарт” банкийг нэр төдий ашиглаад энэ зээлийг өгсөн байж магадгүй. Ямар ч олон улсын хэмжээний банкны асуудал Арбитрын шүүх дээр очоод асуудал нь өөрт ашигтай гарчихсан байгаа тохиолдолд 110 сая. ам доллараа эргүүлэн авах боломжтой. “Эрдэнэт” үйлдвэр бол дэлхий даяар маш их хэмжээний борлуулалт хийдэг. Тэгэхээр “Стандарт” банк төлбөрөө ямар нэгэн байдлаар гаргуулж болно. Гэтэл 110 сая ам.доллараасаа татгалзаад 40 сая ам.доллар дээр бууж байна гэдэг нь өорөө үнэмшилгүй асуудал. Тэгэхээр яах аргагүй “Осеап Райпегз” комиани “Стандарт” банкны нэрийг ашиглаж. “Жаст”-ийн Ш.Батхүү гэдэг хүнд зээл өгсөн гэдэг хардлага үүсч байгаа юм.

-Таны дээр хэлсэн хоёр хувийн компанийн дунд төрийн компани хохироод үлдэж байна гэсэн санаа энэ юм уу?

-Тийм ээ. Тэд өөрсдийн луйврын схемээ “Эрдэнэт” үйлдвэр дээр явууллаа гэж харагдаж байна. Ш.Батхүү гэдэг хүн нийтдээ 419 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэрийн хоёр дансаар шилжүүлж авсан байдаг. Үүний ихэнх хувь нь хоёр, гурван сарын хугацаанд үйлдвэрийн дансанд байршиж байгаад гарсан. Гэтэл ийм их хэмжээний төлбөр гарч байхыг мэдээгүй, мэдэхгүй гэж байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн тухайн үеийн удирдлагууд нь эргэлзээ төрүүлж байна. Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж зээлсэн мөнгөнийхөө тодорхой хувийг төлж бусад нь Монголд үлдсэн. Энэ мөнгө хаачсан бэ, газрын гаваар орсон мэт апга болсон. Гэхдээ энэ мөнгийг МАН-ын удирдлагууд өөрсдийн эрх ашгийн үүднээс сонгуульд ашигласан байж магадгүй гэх хардлага байна.

-Ямар асуудалд үндэслэн ингэж хардаж байна вэ ?

-Эрх баригчид 2017 онд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулсан. Албан тушаалтнуудад хүлээлгэх эрүүгийн хариуцлагын хөөх хэлэлцэх хугацааг арван жил байсйыг тав! &олрон1 'вөрчилсөн, Өөрөөрхэлбэл Ш.Батхүүгийнхэрэг 2013 оноос өмнө болсон явдал. Тэгэхээр энэ хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын эрүүгийн хэргийг хаах ажиллагааг эртнээс төлөвлөсөн байж магадгүй гэж харж байна.

-“Эрдэнэт” үйлдвэр дээр очиж ажилласан. Тэнд байдал ямар байна вэ?

-Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт” үйлдвэрт 40 сая ам.доллар буюу ойролцоогоор 105 тэрбум төгрөгийн хохирол учирч байна. Мөн зээл төлөхтэй холбоотойгоор өмгөөллийн болон хуулийн бусад зардалд 35 орчим тэрбум төгрөг зарцуулсан. Ингээд нийтдээ 140 тэрбумыг  “Эрдэнэт” үйлдвэр буруутай этгээдүүдийн өмнөөс төлчихөөд байна. Энэ нь 140 суманд цэцэрлэг бариад өгчих хэмжээний төсөв. Энэ хөрөнгөөр хэдэн хүн тоглоод, алга болж байна.

-Гадаад асуудлыг нь шийдсэний дараа дотоод асуудлыг .ярина гэж Шадар сайд ярьж байсан. Одоо яах ёстой вэ?

-Эрх баригчид энэ асуудалд тодорхой арга хэмжээ авах учиртай. “Эрдэнэт” үйлдвэрт олон улсын аудитын байгууллагууд ордог. Гэхдээ яг дотоод асуудлыг мэдэх төрийн аудитын байгууллагыг оруулах, тодорхой шаардлага бий. Ингэж байж дотор нь явагдаад байгаа булхай луйвруудыг ил болгох ёстой гэж үзэж байна.
 
-Хаврын нуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл орсон. Таны зүгээс энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-МАН-ыг дэмждэг хүмүүс зохион байгуулалттайгаар оролцож, Монгол Улс даяар хэлэлцүүлэг явуулсан гэж ярьдаг. Харамсалтай нь тодорхой саналууд нь бүрэн дүүрэн ороогүй. Мөн МАН-ын ЖДҮ-д барьцаалагдсан гишүүд өөрсдийгөө хамгаалахын тулд кноп дарж магадгүй. Ер нь бол өнөөдрийн УИХ-ыг Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх чадамжгүй гэж тодорхойлж эхэлсэн. Би үүнтэй санал нэг байгаа.
 
Эх сурвалж: Зууны  мэдээ сонин
Т.Батсайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-07-04 06:40:14
    Пүрэвдорж эргүү минь жаахан бодитой юм яриач. Тэнэгүүд өөрийгөө ингэж гутаадаг юм
    202.21.124.28
    Мэдэгдсэн Хариулах
  • Ганаа 2019-04-24 14:46:21
    байх гэнэ үү
    202.131.249.214
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-04-24 12:29:01
    ene nusan taglaa ooroor setgej chadaxgyi ee
    98.228.96.94
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-24 10:18:23
    Битгий худлаа цуурхал тараа ард түмэн тэнэг биш
    64.119.16.166
    Мэдэгдсэн Хариулах
  • Дорлиг 2019-04-24 09:19:58
    Ард түмний татварын мөнгөөр өөрийн юм шиг гараа угаасан эдгээр хүн дүрстэй шуналын дэв бузруудыг буудан хороо.....
    124.158.112.3
    Мэдэгдсэн Хариулах
  • hihi 2019-04-24 06:42:01
    Хаврын нуулган гэж юу вэ үгийн алдаагаа сайн засаж мэдээгээ бичих хэрэгтэй
    202.55.180.186
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-04-24 06:04:48
    Пүрдорж Ан -аа хамгаалж л байвал юу ч хамаагүй бурдаг бууны нохой нь юм шүү батхүүгийн мөнгийг хэрэглэсэн байхаа гэнэ шүү батлагдаж нотлогдоогүй юм бүү ярь
    64.119.21.104
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-04-24 04:31:08
    Мэдэхгүй юмаа мэддэ.г юм шиг чалчигсад,нэр төр хайдаг юм болов уу
    202.21.124.28
    Мэдэгдсэн Хариулах
  • Т.Батсайхан-д! 2019-04-24 04:08:21
    Ганц мэдээг алдаагүй биччихэж болдоггүй юм уу?? Бөөн алдаа, уншихад хэцүү юм!!!
    66.181.161.76
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-04-24 03:33:00
    Мөнгө хурдан гаргаж авах хэрэгтэй.Эд хөрөнгө гэж овоо юм байгаа биздээ.
    192.82.66.172
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-04-24 02:40:47
    110 сая нь бидний тооцдог 23% хүү өсөөд л тэр түүнээс бус тэдний 3% ээр 40 сая аваад л хаачихсан хэрэг энэ сэдвээр эрдийн зэрэг хамгаалахнээ тэнэгүүд
    202.9.42.138
    Мэдэгдсэн Хариулах