Сумдад шилжүүлсэн номын мөнгөнөөс завшжээ
АТГ-аас 13 хэрэг нээж, 5 хэрэг шүүхэд шилжүүлжээ.  

Сумдад шилжүүлсэн номын мөнгөнөөс 8 саяыг нь компаниудын дансаар дамжуулан хувьдаа авсан гэх номын сангийн захирал, бусдаас 3 удаагийн үйлдлээр 21 сая төгрөгийн хахууль авсан гэх төрийн өмчит компанийн хэлтсийн дарга, 5 сая төгрөгийн хахууль авч ажилд оруулдаг, иргэдээс 600 мянган төгрөг авч групп тогтоож өгдөг, урамшууллын мөнгийг илүү орон тооны хүмүүст цалин болгож өгдөг гэх эмнэлгийн дарга, иргэний нэхэмжлэгчээс хэрэг дээр чинь тусалъя гэж 20 сая төгрөгийн хахууль шаардаж 1 саяыг нь бэлнээр авахуулсан гэх шүүгч нарын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.
 
Мөн албан тушаалын гэмт хэргийг шалгаж эхэлсэн байна.

Тодруулбал, нэгэн аймгийн төв номын сангийн захирал Улаанбаатар хотын нэгэн компаниас 26 сая төгрөгийн үнэ бүхий номыг ямар нэг гэрээ, баримтгүй, амаар тохиролцон худалдан авч, аймгийнхаа сумдын Соёлын төвийн номын сангуудад тарааж өгсөн боловч тараасныхаа маргаашаас нь эхлээд сар гаруйн хугацаанд 8 сая төгрөгийг нэр бүхий компаниудын дансаар дамжуулан авч хувьдаа завшсан гэх асуудалд АТГ хэрэг нээн шалгажээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-04-24 04:06:23
    гэрэл мал минь хунд ойлгогдохоор юм бичиж бай темер утсанд орооцолдож ухсэн амьтны сунс л ийм юм бичих байх
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах