Замын хөдөлгөөнд оролцож байгаа 3 тээврийн хэрэгсэл тутмын 1 нь стандарт шаардлага хангахгүй байна

Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байдал, техникийн бүрэн бүтэн байдал, утаанаас ялгарах хорт бодисын хэмжээ зөвшөөрөгдөх түвшинд байгаа эсэх, өнгө үзэмж, гэрэлтүүлэх хэрэгсэл, дагалдах хэрэгсэл, иж бүрдэл хангагдсан эсэхийг шалгаж, зөрчлийг арилгуулах зорилгоор хяналт шалгалт хийж ажилласан.

Шалгалтыг 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 04 дүгээр сарын 03-ны өдрүүдэд Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж ажилласан ба шалгалтад замын хөдөлгөөнд оролцож буй нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний их болон дунд багтаамжийн 229 автобус, Нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн хамрагдлаа.

---Нийтийн тээврийн чиглэлээр---

Нийслэлийн Тээврийн газрын тээврийн хэрэгслийн “Бүртгэлийн сан”-гаас үзэхэд нийт 18 аж ахуй нэгж байгууллага /төрийн-2, хувийн өмчийн-16/-ын 1147 их болон дунд багтаамжийн автобус үйлчилгээнд ажиллаж байгаа бөгөөд тэдгээрийн дундаж насжилт 8.9 жил байна. Ажлын өдөрт 934 автобус үйлчилгээнд ажиллаж, 600.0 мянга /давхардсан тоогоор/ гаруй зорчигч тээвэрлэж байна.

Шалгалтад хамрагдсан нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний их багтаамжийн 229 автобусыг шугам замд нь зогсоож, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын хяналтын үзлэгийн явуулын төвөөр утааны тортогжилтын хэмжээг “Дизель хөдөлгүүртэй автомашин. Утааны тортогжилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга” MNS5014:2009 стандартад заасан шаардлагын дагуу шалгахад 67 автобусны утааны тортогжилтын хэмжээ зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн, 162 /70.7%/ нь хөдөлгүүрээс ялгарч буй утааны тортогжилтын хэмжээ хэвийн хэмжээнд байсан.

Шалгалтын явцад автобусны утааны тортогжилтын хэмжээ их тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд илэрсэн зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар өгч, гүйцэтгэлийг хангуулан ажилласан ба Зөрчлийн тухай хуульд заасны дагуу агаар бохирдуулах бодисын хаягдлын стандартаас хэтэрсэн бохирдуулах бодис гаргадаг хөдөлгөөнт эх үүсвэр ашиглан агаар бохирдуулсан, тээврийн хэрэгслийн техникийн шаардлага хангаж ажиллаагүй нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний 11 аж ахуйн нэгжид торгуулийн арга хэмжээг ногдууллаа.

---Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлын чиглэлээр---

Автотээврийн хэрэгсэлд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2011 стандартын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж, гэрэлтүүлэх хэрэгсэл зэргийг шалгасан.

Энэ шалгалтаар илт өнгө үзэмж муутай, оврын гэрэл өөр өнгийн гэрэл суурилуулсан, ойрын гэрэл, холын гэрэл асахгүй болсон, тоормосны гэрэл, оврын гэрэл анивчдаг гэрэлтэй, нэмэлтээр гэрэлтүүлэх хэрэгсэл суурилуулсан зэрэг нийт 4492 зөрчлийг илрүүлсэн ба техникийн үзлэгт хамрагдаагүй, гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл зөрчилтэй тээврийн хэрэгсэл дийлэнх хувийг эзэлж байна.

“Бензин хөдөлгүүртэй автомашин–Утааны найрлага дахь хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга” MNS 5013:2009 стандартын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд илт утаа их, стандартын шаардлага хангахгүй 127 тээврийн хэрэгслийг илрүүлэн, илэрсэн зөрчлийг арилгуулахаар Техникийн хяналтын үзлэгийн төвд дахин шалгуулах, автотээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийлгэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан. Өөрөөр хэлбэл дээрх шалгалтаар замын хөдөлгөөнд оролцож байгаа 3 тээврийн хэрэгсэл тутмын 1 нь бүрэн бус, техникийн шаардлага, стандартыг хангахгүй байна гэж үзэж болно.

Түүчнлэн Шалгалтад хамрагдсан нийт аж ахуйн нэгж, иргэд, инженер техникийн ажилтан, жолооч, ажиллагсдад илэрсэн зөрчлийг бүрэн арилгаж, үйл ажиллагаагаа сайжруулж ажиллах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, үр дүнтэй зохион байгууллаа.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-04-24 06:06:17
    tegeel saijiuulaach dee tsana ni hunii ami baigaashde. medee bolgoj taraah ni chuhal bish saijiruulah ni chuha huuli duremee murduulel dee
    202.131.227.82
    Мэдэгдсэн Хариулах