НДС болон ЭМДС-ийн хөрөнгийг Төрийн санд төвлөрүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Сангийн яам таван асуудал оруулсан. Үүнээс гурван асуудал буюу Монгол Улсын 2020 онд  нийгэм эдийн засгийн хөгжүүлэх үндсэн чиглэл, 2020-2022 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2020, 2021, 2022 оны  Засгийн газрын өрийн стратегийн баримт бичгийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

2020 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6 хувь, инфляци 8 хувь, гадаад худалдааны тэнцэл 1 тэрбум ам.долларын ашигтай байхаар тооцоолж байгаа. Төсвийн алдагдлыг 2020 онд ДНБ-нд эзлэх хэмжээгээр 5,1 хувьтай байна гэж тооцлоо. 2020 онд хэрэгжүүлэх үндсэн чиглэлд нийтдээ 37 их наяд төгрөгийн санхүүжилттэй 400 гаруй арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнээс 10 их наяд төгрөгийн төсөл, 116 арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Байгалийн түүхийн музей, Үндэсний их театрын ажлын санхүүжилтийг шинээр тусгаж өгнө.

Засгийн газрын өрийн байдал 2016 оны төгсгөлд ДНБ-ний 78.8 хувь байсан. Өнгөрсөн 2018 оны төгсгөлд 58.9 хувь болж буурсан. Барих шилжүүлэх концессыг хийхгүй. Энэ нь баригдах гэж байгаа объектуудын үнийг нэмэгдүүлдэг.  Арилжааны нөхцөлтэй дотоод, гадаад бондыг авахгүй гэсэн бодлого баримталж байгаа хэмээв.

Мөн нийгмийн даатгалын сангийн хөрөнгө болон Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгүүд арилжааны банкинд байршдаг байсан. 2020 оноос эхлэн Төрийн сан дээр төвлөрүүлэх бодлого барьж байна" гэлээ.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ND-iin ajiltan 2019-04-25 01:59:26
    Turiin sangiin uilchilgee mash ih hund surtaltai, pro-m hangamj, tsahim nevtruulelm tuiliin dooguur. Ajil/ o daatguulagchidad tsag hugatsaa, sanhuugiin daramtta...
    119.40.100.66
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-04-24 07:26:41
    Sanguudiig teriin sand negtgesen deer. Said nar ny ali neg Banking egch eersdedee huvi hurteseer irsen, odoo duraaraa ene mungiig samarch baina
    66.181.187.215
    Мэдэгдсэн Хариулах
  • зочинТ 2019-04-24 06:28:14
    өрийн сан дээр төвлөрүүлэн барина гэдэг нь зөв шийдвэр байна
    202.9.43.216
    Мэдэгдсэн Хариулах