Нүүн шилжих дадлага сургууль маргааш 07.00-09.30 цагийн хооронд зохион байгуулагдана
Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд маргааш буюу энэ сарын 25-нд нийслэлийн бүх иргэдийг хамруулан газар хөдлөлтийн дараах нүүн шилжих дадлага сургууль зохион байгуулагдана. 

 Дадлага сургууль 25-ны өглөө 07.00-09.30 цагийн хооронд зохион байгуулагдах ба энэ үеэр Улаанбаатараас орох, гарах хөдөлгөөнийг түр зогсоох юм.

 Зарлан мэдээллийн дуут дохио 08:00 цагт дуугарах ба дуут дохио дуулдаагүй байх нь хамаагүй 08:00 цаг болсон  бол иргэн та гэрээсээ гараад өөрийн дүүрэг, хороонд байрлах аюулгүй талбайд гарна.

Аюулгүй талбайд очихдоо газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг багтаасан “Таниулах хуудас”-аа авч ирж, бүртгэлийн ажилтанд тэмдэглүүлэн, дадлага сургуулилтад оролцсон талаарх бүртгэлээ хийлгэх юм. Энэ өдрийн ажил 10:00 цагт эхэлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.




 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Цуглах байрыг буруу товлож байна 2019-04-24 10:47:43
    Манай цуглах байр 1-р эмнэлгийн хашаа. Газар хөдлөвөл эмнэлгийн хашаа дүүрэн шархтай хүн цугларна биз дээ. Бид тэнд бас овоороод бөөн цус, эвгүй юм үзэх нь дээ
    66.181.164.175
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-04-24 08:46:38
    энэ ч бослого болж хувирах байх шүү.
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах