Хот хоорондын чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэх автобуснууд 11 цагаас хөдөлнө
Нийслэлийн хэмжээнд "Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт" зохион байгуулахтай холбогдуулан 07:00-09:30 цагийн хооронд зам хаах захирамж гарсан.

Үүнтэй холбоотойгоор  Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэлд зорчих зорчигчид энэ сарын 25-нд буюу маргааш цагаа тооцоолж ирэхийг Автотээврийн үндэсний төв анхааруулжээ.

Мөн  Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэл буюу Баянзүрх, Лавай, Сонгинохайрхан зорчигч тээврийн төвөөс 07:30-10:00 цагийн хооронд хуваарийн дагуу улс, хот хоорондын чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэх автобуснууд 11:00 цагаас нэгэн зэрэг хөдлөх зохицуулалт хийснийг санууллаа.
 
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.