Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтад идэвхтэй хамрагдана уу

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд өнөөдөр нийслэлийн бүх иргэдийг хамруулан газар хөдлөлтийн дараах нүүн шилжих дадлага сургууль зохион байгуулж байна.

Дадлага сургууль 07.00-09.30 цагийн хооронд зохион байгуулагдах ба энэ үеэр Улаанбаатараас орох, гарах хөдөлгөөнийг түр хаах юм.

Зарлан мэдээллийн дуут дохио 08:00 цагт нийслэл даяар дуугарснаар иргэд орон байрнаасаа гарч,   өөрийн оршин суугаа дүүрэг, хороонд байрлах аюулгүй талбайд гарна.

Аюулгүй талбайд очихдоо газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг багтаасан “Таниулах хуудас”-аа авчран, бүртгэлийн ажилтанд тэмдэглүүлж, дадлага сургуулилтад оролцсон талаарх бүртгэлээ хийлгэх юм. Бүх сургууль, цэцэрлэг, нийслэлийн төр, захиргааны, хувийн хэвшил, аж ахуйн нэгж байгууллагын ажил 10:00 цагт эхэлнэ.

П.АНИР

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дайми 2019-04-25 01:58:43
    Төгс юм гэж хаана ч байхгүй. Гэхдээ гамшгаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулийг Монголд гурилдлаа. Хүмүүс заасан цэгт цугларсан тэнд жинхэнэ гамшиг болсон....
    103.229.121.195
    Мэдэгдсэн Хариулах