АТГ:Кёкүшюзан Д.Батбаярыг залилангийн хэргээр хэрэг бүртгэл нээн шалгаж байна
АТГ-аас сар бүрийн 25-нд хийдэг ээлжит хэвлэлийн хурлаа өнөөдөр хийлээ. Хурлаар өнгөрсөн сард хийж хэрэгжүүлсэн тайлан мэдээллээ танилцуулсан юм.

Ингээд хурлын дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад тус газрын ахлах мөрдөн байцаагч, ахлах комиссар Ч.Жаргалбаяр мэдээлэл өглөө.

-Кёкүшюзан Д.Батбаярыг залилангийн хэргээр шалгаж байгаа юу?

-Д.Батбаяр гэх хүнтэй холбоотой гомдол иргэдээс ирсэн. Хэрэг бүртгэл нээж шалгаад залилан хийсэн нь тогтоосон учир цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Албан тушаалтнууд оролцсон албан тушаалын байдлаа ашигласан байж магадгүй гэсэн гомдол ирсэн учир цагдаагийн байгууллагад шилжүүлэх саналаа гаргасан.

-Орхон аймгийн Засаг даргыг ямар хэргээр шалгаж байгаа юу?

-Иргэдээс ирсэн мэдээллийн дагуу хэрэг бүртгэл нээн шалгаж байна.

-Төрийн албан хаагчид ажлын байран дээрээ архидан согтуурч нэгнээ хүнд бэртээсэн хэргийг танайх шалгах уу?

-Зодооны хэрэг учир цагдаагийн байгууллагад шалгахаас манай дээр шалгагдаагүй.

-Жастын Ш.Батхүүгийн хэрэг хэтэрхий удаашралтай шалгагдаж байх шиг?  

-Жастын Батхүүгийн хэрэг Эрдэнэт үйлдвэрийн хэргээс өөр тусдаа хэрэг. Гэхдээ шалгагдаж дуусаад шүүхээр шийдэгдэх шатандаа явж байгаа.

-Арбитрын шүүхэд “Эрдэнэт” үйлдвэрийг санаатайгаар ялагдуулсан хэмээн хэдэн иргэд танайд гомдол гаргасан юм билээ. Энэ асуудлыг шалгаж байна уу?

-“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Ажиллагаа бараг дуусч байна.

-ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн хэргийг хаах саналыг хүргүүлсэн байсан. Энэ юу болсон бэ?

-50 орчим гишүүдтэй холбоотой хэргийг тусгаарлан шалгасан. Зээлийнхээ хүүг цаг үед нь төлөөд явж байгаа хүмүүсийн хэргийг хаах санал гаргасан.  Таван гишүүнээс гурвыг нь эрүүгийн хэрэгт татсан тул хэргийг тусгаарлан шалгаж байгаа.

-Шүүгч нартай холбоотой авлигын хэргийг шалгасан уу?

-Шүүгч хүн нас бараагүй. Шүүхийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүн байсан нас барсан.  Хууль бусаар хөрөнгөжсөн гэх асуудал шалгагдаж байгаа.

-Дубайн Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудал юу болов?

-Эдийн засгийн холбогдолтой хэрэг учраас цаг хугацаа орно. Хэргийг шалгаж байгаа.

-Уран зураг хулгайлсан гэх хэрэгт ямар хүмүүсийг шалгаж байгаа вэ?

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг уран зураг хулгайлсан гэх асуудал цагдаад шалгагдаж байгаа болохоос манайд шалгагдаагүй.

-Б.Хурцыг шалгаж байгаад харьяаллын дагуу цагдаа руу шилжүүлжээ. Хэзээнээс эхэлж шалгасан бэ?

-2012 оноос хамтран шалгасан. Харин Нийслэлийн прокуророос хэргийг шалгаж үзээд цагдаа руу шилжүүлэх шаардлагатай гэж үзсэн учир шилжүүлсэн. Цагдаагаас тодорхой мэдээлэл авах нь зөв болов уу.

-Хотын орлогч Д.Мөнхжаргал өөрийнхөө нэр дээр байдаг компани ХОМ-дээ мэдүүлээгүй байсан. Энэ хүнд ямар хариуцлага тооцох вэ?

-Одоогоор тийм зүйл ирээгүй байна.

-УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг хоёр жил шалгалаа, хэрэг шийдвэрлэгдсэнгүй.Танай даргыг холбоотой гэсэн яриа байна?

-Хоёр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Нэг удаа прокурорт шилжүүлсэн ч нэмэлт мөрдөн байцаах зүйл байна гээд манайх руу буцаасан байгаа.  Даргатай холбоотой зүйл байхгүй ээ.
 

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-04-25 09:41:43
    Битгий солиороод бай..Баярцогт Элбэгдорж Сайханбилэгийн хулгайлсан хөрөнгийг шалгаач улсын орлого болгооч
    178.115.129.115
    Мэдэгдсэн Хариулах
    • 9911 2019-04-25 10:34:06
      Чи МАН-ын 60 тэрбумын угаадсыг долоогч боож үхээчээ
      49.0.212.51
      Мэдэгдсэн Хариулах
  • mmmm 2019-04-25 06:12:39
    vbbb
    202.9.43.37
    Мэдэгдсэн Хариулах