Хятадууд монгол жолооч нарыг зодож дарамталж шулж байна гэв
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын улс хооронд зорчигч болон ачаа тээвэр эрхлэгчдийн эрх ашиг зөрчигдөж байгаа талаар тус сумын иргэд, жолооч нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Замын-Үүд суманд 19 мянга гаруй иргэн оршин суудаг бөгөөд 70 гаруй хувь нь тээврийн үйлчилгээ эрхэлж амьжиргаагаа залгуулдаг байна.

Гэвч тэдний хил дээр ажиллах нөхцөл маш хүнд хэцүү болжээ. Тухайлбал, Хятадын боомтын талаас монгол жолооч нарт дарамт шахалт үзүүлж, татвар татаас авч, зодож дарамтлахаас гадна, бичиг баримтыг нь дур зоргоороо хурааж авах нь энгийн үзэгдэл болсон гэв.

Эрээнд чөлөөт бүс гэх нэгэн хашаа руу жолооч нарыг оруулж нэг машинаас 350-500 юань авдаг. Улмаар жолооч нарын хил нэвтрэх эрхийг дураараа хасч, боомилох, хөөж туух нь ч ихэссэн гэдгийг онцоллоо.

Гэхдээ зохицуулалтаараа 4-5 хүний суудалтай автомашинаар л хил нэвтрэх эрхтэй бөгөөд УАЗ-469 машинаар л хил нэвтрэх боломжтой аж. Гэвч энэ асуудалд Монголын талаас нэг удаа ч анхаарал хандуулж, эрх нь зөрчигдөж байгаа иргэд, жолооч нараа хамгаалах арга хэмжээ авдаггүй гэж байлаа.

Харин ч нэмж сүрдүүлж, шахаж хавчдаг байна. Тиймээс энэ асуудалд анхаарал хандуулж эрх нь зөрчигдөж байгаа хүмүүсийнхээ эрх ашгийг хамгаалахыг төр засгийн удирдлагуудаас тэд хүсч байгаа илэрхийлэв.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Halh yavahgui 2019-05-03 01:35:04
    Archaagui uls, irged. Hohi chin shu de bid nar. Halhchuul gej hulchgariiin tuil. Hudlaa neh boh tsarailsan golognuud
    121.32.199.181
    Мэдэгдсэн Хариулах
  • Zorchigch 2019-04-25 12:45:02
    Davarsan hede yambii 69 jolooch nariig sain shahaad og. Huuli durem baidgiig medruul
    59.153.112.228
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2019-04-26 04:43:20
      Тийм шүү даварсан жолооч нарыг зодуур нь дутаад байгаа юм аа Хятадуудын буруу биш дэгээ хэргийн учир манайханд л байгаа юм
      103.194.176.117
      Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-04-25 10:56:00
    Төр засгийн байгууллага ард иргэддээ ашигтай байдлыг бий болгохын төлөө юу ч хийдэггүй. Замын Үүдийн дарга нар хятадуудын карманд орчихсон учраас юу хэлэх эрхгү...
    202.21.111.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-04-25 09:33:23
    Эх орондоо хужаад зодуулж байвал хохь чинь бүгдээрээ тэмцээд ..хөөх гаргах хэрэгтэй шүү дээ өөрсдөө арчаагүй тэнэг болоод л хужаад дээрэлхүүлж байгаа юм Хөөгөөч...
    178.115.129.115
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2019-04-26 04:40:04
      манай хэдэн даварсан сагсуу сайхархуу онгироо юмнууд өөрсдөөсөө болж зодуулж байгаа юм хохь чинь зодуулж байх нь таарсан хар тосны давуунууд
      103.194.176.117
      Мэдэгдсэн Хариулах
  • Монгол 2019-04-25 08:43:08
    Тэг н тэг нь өмхий хужаа руу орох хэрэг байна уу барилга дээр ажиллаач дээ эсвэл мал маллах хялбар аргаар мөнгө олох гээд
    66.181.182.21
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-04-25 08:37:47
    Манай жлоооч нар өөрсдөө соёлтой унаа тэрэгээ үзэмжтэй болгох норм журмаа чанд сахих хэрэгтэй ш дээ
    66.181.182.21
    Мэдэгдсэн Хариулах