Үр зулбуулах эм авч уусан эмэгтэй амиа алдах шахав
Үр зулбуулах эмийг дур мэдэн авч ууснаас 22 настай эмэгтэй амиа алдах дөхсөн харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, хэд хоногийн өмнө “Нарантуул” олон улсын худалдааны төвөөс 22 настай бүсгүй үр зулбуулах эм худалдан авч, ууснаас болж их хэмжээний цус алдсан байдалтай эмнэлэгт хүргэгдэн иржээ.

Эх сурвалжийн мэдээлснээр бүсгүй жирэмсний эхэн үе дээрээ байхдаа ийнхүү Хятад улсад үйлдвэрлэгдсэн үр зулбуулах эм худалдан авч уусан байна.

Иймээс үр зулбуулах үйлчилгээтэй эмийг гар дээрээс худалдан авахгүй байх, интернетээс захиалан авахгүй байхыг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байгаа аж.
 
О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.