Монголбанкнаас сар тутам зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурал  болно
09:00 цагт "Тогтвортой хөгжлийг хангахад хувийн хэвшлийн оролцоо" сэдэвт форум "Корпрэйт Конвеншн"  зочид буудлын Event Hall танхимд болно.

10:00 цагт Төрийн ордоны “Сүхбаатар танхим”-д Монгол Улсын Ерөнхий Сайд У. Хүрэлсүхийн ивээл дор "ОСОЛ, ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ 2030" салбар хоорондын шийдвэр гаргагчдын улсын зөвлөгөөн болно. Зохион байгуулагч: ЭМЯ, ГССҮТ 99755726

10:30 цагт МҮЭСТО-нд /баруун 4 зам/ -д хэвлэлийн бага хурал зарлаж байна. Жил бүрийн 4 дүгээр сард Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг Засгийн газар, Ажил олгогч, МХЕГ, МҮЭ-ийн холбоо, бусад ТББ-ууд зарлаж, энэ хүрээнд байгууллага бүр арга хэмжээ зохион байгуулдаг билээ.
09:00 цагт "Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэх асуудлаар зөвлөлдөхөөс гадна Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн хүмүүст хүндэтгэл үзүүлэх, Ослыг тэглэх алсын хараа хөдөлгөөнд нэгдэх уриалга гаргах юм. Сэтгүүлчдээ урьж байна. Холбоо барих:99027019

10:30 цагт НИТХ-ын ээлжит XXIV хуралдаан нийслэлийн Хангарди ордонд болно. Хуралдаанаар хурлын тогтоол хүчингүй болгох, нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах тухай журам батлах болон бусад асуудлыг хэлэлцэнэ. Сэтгүүлчид та бүхэн хүрэлцэн ирж мэдээ мэдээлэл бэлтгэж өгнө үү. Утас:8686-3998, 8910-9500

11:00 цагт Эрхэм сэтгүүлчдэд: “УЛС ОРНЫ ХЭЛНИЙ БОДЛОГО” Хэлний зөвлөлийн хуралдаан ГХЯ-ны өргөтгөлийн 9 тоотод болно.

12:00 цагт Монголбанкнаас сар тутам зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурал  болно. Сэтгүүлчид та бүхэн хүрэлцэн ирж, сурвалжилна уу. Баярлалаа.

14:00 цагт МУИС-ийн Номын санд "Боловсрол-Амжилтын түлхүүр үү? - 5 хариулт" хэлэлцүүлэг болно. 1 асуудал, сэдвийн хүрээнд 5 өөр салбарын төлөөлөл хариулт өгөх болно. Боловсрол амжилтын алтан түлхүүр мөн болов уу? Дэлгэрэнгүй мэдээллийг 99002019 дугаараас лавлана уу.

15:00 цагт "Нью Медиа" Групп-н Эрхэт Онлайн Санхүүгийн програм нь нийгмийн хариуцлагын хүрээнд гарааны бизнес болон жижиг дунд аж ахуй нэгжийн удирдлагуудад зориулан "Мэдлэгт суурилсан ухаалаг агуулгатай бизнесийг дэмжих хүн төрөлхтөний амьдралын чанарыг сайжруулах хүн төвтэй бизнесийг эрхэмлэнэ" гэсэн уриан дор цуврал 10 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Хамгийн анхны арга хэмжээ "Санхүүгийн боловсрол" нэртэйгээр / HUB Center 2 давхарт /15-17цагийн хооронд/ болох гэж байна. Утас: 99042447

С.Анар
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.