Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замыг 1435 мм-ийн царигтайгаар барина
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. 

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэр дэх Нарийнсухайтын орд газар 800 орчим сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсний батлагдсан нөөцтэй, техник-эдийн засгийн үндэслэлийн судалгаагаар нийт хүчин чадал нь жилд 33.5 сая тонн гэж тогтоогджээ. Энэ ордод 2015 оны байдлаар нийт ашигт малтмалын 68 тусгай зөвшөөрөл олгогдсоноос 16 ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 6 компани нүүрсний олборлолт, экспортын үйл ажиллагаа эрхэлдэг байна.

Нарийнсухайтын орд газраас Шивээхүрэнгийн боомтоор дамжин БНХАУ-ын хилийн Сэхэ боомт хүрдэг хүнд даацын авто замын боомтын нэвтрүүлэх хүчин чадал 10-12 сая тонн бөгөөд хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлаас шалтгаалж нүүрсний экспортын өнөөгийн түвшинг нэмэгдүүлэх боломжгүй байгаа төдийгүй тээврийн зардал, логистикийн олон шат дамжлагаас үүдэлтэйгээр уул уурхайн бүтээгдэхүүн хямд үнээр борлуулагдаж байгаа аж.

Засгийн газрын 2012 оны 121 дүгээр тогтоолоор Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 46.2 км төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгожээ. Нарийнсухайтын орд газраас Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулснаар уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэж экспортлох шинэ гарц нээгдэж, манай улсын нүүрсний экспортын зах зээл тэлж, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгдэж, тээврийн өртөг 2-4 дахин буурч, хүрээлэн буй орчин болон аюулгүй ажиллагааны нөхцөл сайжирна гэж Засгийн газар үзэж байгаа аж.

Иймээс Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын суурь бүтцийг 1435 мм-ийн царигтайгаар барьж байгуулснаар БНХАУ-ын эцсийн хэрэглэгчид уул уурхайн бүтээгдэхүүнийг шууд хүргэх, тус улсын төмөр замаар дамжин гуравдагч зах зээлд хүрч экспортын шинэ гарцыг бий болгох зорилгоор тус чиглэлийн төмөр замын царигийн өргөний хэмжээг тогтоолгохоор Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч саналаа хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээг өргөтгөх замаар хөрш улсуудын нутгаар дамжин өнгөрөх төмөр замын тээврийн нөхцөлийг сайжруулахад чиглэсэн энэ тогтоолын төслийг дэмжиж байгаа. Шивээхүрэн нь ихээхэн нөөцтэй ордын нэг, тиймээс нүүрсний экспортоо дэмжих стратегийн бодлогын үүднээс асуудалд хандаж, төмөр зам барих зайлшгүй шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү төслийг дэмжиж байна, гэхдээ төмөр замын бодлогоо нэг мөр цэгцэлж, зөв шийдэх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
П.АНИР
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-04-26 10:32:47
    OLon joloochiin amdral suirch,agaariin bohirdol bii bolgoj baina. Hyatad ruu nuursee galt tergeer zeedeg bolohiig yaravchlah heregtei baina
  • ах 2019-04-26 08:10:14
    хичнээн хэлэлцэх гэсэн юм бэ?
  • zochin  2019-04-26 05:13:54
    Ene olon machiniig halah heregtei baina. hurdan Hyatad ruu nuursee eksportloh temer zamaa bariach, tsaana chin orosuud Mongoliin oron zaig ezleg geed baina shuu...
  • З 2019-04-26 03:23:05
    Нарийн царигтай барих нь л зөв!!! Дэлхийн бүх төмөр замын 63% нь 1435 мм царигтай байдаг!
    • " 2019-04-26 03:25:36
      Өргөн буюу 1524 мм царигтай төмөр зам нь тээж буй орлогынхоо 60 хувьтай тэнцэх зардал гаргадаг, айхтар үрэлгэн эд юм!!
  • Бат 2019-04-26 02:47:19
    Энэ зөв шийдвэр байхаа гэхдээ хядадын төмөр замын цариг мэдэхгүй юм хятадтай л адил царигтай барих хэрэгтэй шүү дээ
  • иргэн 2019-04-26 00:25:18
    анир малаа юун шивээхурэн бол ихээхэн неецтэй орд вэ нарийнсухайт нь орд шивээхурэн нь хилийн боомт биш уу эсвэл сахал бат эрдэнэ унэхээр ингэж хэлсэн эргуу юу