Анх удаа тархинаас тархи хооронд мессеж солилцов
Дэлхийн анхны тархинаас тархи хооронд мессеж дамжуулах туршилт амжилттай явагдсан тухай “ABC News” мэдээллээ.

Судлаачид, техно­логичдын удаан хугацааны туршилтын дүнд тархинаас тархи хооронд мэдээлэл илгээх боломж багахан хэмжээтэй байсан ч үр дүнгээ өгсөн байна.

Багийнхан Энэтхэгээс Франц руу нийт 5000 милийн зайд туршилт явууулсан байна. Туршилтад 28-50 насны хоёр оролцогч байсан бөгөөд тэдний толгойд тусгай компьютер төхөөрөмжийг суулгасан байна. Энэ төхөөрөмж тархи юу бодож байгааг орчуулан, аудио хэлбэрээр өгөгдөл дам­жуулдаг. Туршилтад эхний орол­цогч “Баруун гараа өргөе” хэмээн бодоход хоёр дахь оролцогч мөн адил өргөжээ. Тэд үг дуугараагүй, харцаа ч хөдөлгөөгүй юм.

Мөн 1-5-ын хоорондох тоог дараалан хуруугаараа заасан байна. Туршилтыг илүү боловсронгуй түвшинд аваачихын тулд багийнхан дүгнэлт хийж, дараагийн ажилдаа оржээ.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.