50:50
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгах түр хороо байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа.  Бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Я.Санжмятав, Ц.Нямдорж, А.Сүхбат, Ө.Энхтүвшин, Х.Нямбаатар нар багтаж, тэд өчигдрөөс “ажилдаа оров”.   Түр хорооны үйл ажиллагаанаас ямар үр дүн хүлээж байна вэ.  Энэ асуудлаар  Хууль зүйн сайд асан Х.Тэмүжин, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нараас хариулт авлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ц.Оюунгэрэл: Улстөржсөн комисс бол сайн зүйл биш

 

-Энэ ажлын хэсгээс яг юу хүлээхээ мэдэхгүй байна. Ямар чиг үүрэгтэй, яах гэж байгаа талаар ч мэдээлэл алга.  Гэхдээ С.Зоригийг хөнөөсөн  хэрэг дээр одоо улстөрчид биш хуулийнхан ажилламаар байна. Хуулийн дагуу бол нотлох баримтуудыг ялгаж салгах хэрэгтэй.  Хуулийн дагуу олж авсан нотлох баримтуудыг үгүйсгэж болохгүй. Тухайн нотлох баримтуудыг энэ дуулианы дундуур алдчих вий гэсэн болгоомжлол байна. Хууль бусаар эрүүдэн шүүсэн асуудал байгаа бол нотлох баримт мөн хэрэгтэй. Тиймээс нотлох баримтуудыг ангилж ялгах асуудлыг улстөрчдөөс илүү шүүгч нар шийдэх байсан юм. Тэгээд одоо энэ хэргийг ямар нэгэн улстөржилтгүй шалгамаар байна. Хэт улстөржсөн улстөрийн комисс байгуулагдах бол тийм ч сайн биш. Хараат бусаар шүүхийн мэдэлд шалгуулмаар байна.  Улстөрчид улс төрийн сонирхлоор нотлох баримтуудыг ухаад эхэлбэл эрүү шүүлтээсээ дутахгүй хүний эрхэнд халдсан асуудалд болно. Ер нь энэ хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын асуудлыг сайн хэлж мэдэхгүй байна. Харин хэргийн хамгийн гол амьд гэрчийг байлцуулахгүйгээр шүүх хурал хийсэн. Тэгэхээр шүүх хурлын эрхийг тагнуулынхан булаан авсантай адилхан. Шүүхийн эрх мэдэл хараат бус байх ёстой.

Х.Тэмүүжин: Улстөрчдийн сонгууль хүртэлх шоу бол өрнөнө дөө

 

-Хуулт тогтоох эрх мэдлийн хүрээнд, хууль тогтоогчид юу хийх ёстой, тэр ажлыг л хүлээж байна.  УИХ-ын гишүүд өөрсдөө шүүн таслах эрх эдэлж, хэрэг маргаан шийдвэрлэдэг­гүй гэдгээ эрх биш мэдэж байгаа байлгүй дээ. Хуулийн хэрэгжилтийг үнэлж дүгнэх, хяналтын чиг үүрэгтэй ажлын хэсэг байгуулах нь УИХ-ын бүрэн эрх. Ажлын үр дүн нь хуулийн орчинг сайжруулах, хууль зүйн бодлогыг тодорхой болгох юм. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд хууль боловсронгуй болгох, хуулийн алдаа дутагдлыг засах  энэ ажлаа огт хийгээгүй нөхдүүд л ажлын хэсэгт олноороо орчих шиг болно лээ. Ажил хэрэгч гэхээсээ аман шоу нь дэндсэн хүмүүсээс хууль тогтоогчийн хийх ажлыг хүлээх нь жаахан гэнэн хүлээлт юм. Хувь улстөрчдийн сонгууль хүртэлх шоу бол өрнөх байх аа. Өнөөдөр Ц.Нямдорж, Ж.Батзандан тэргүүтэн үнэхээр ухамсарлаад, ойлгоод энэ болохгүй юм байна гэж бодож байгаа бол 2015-2016 онд өөрсдийнх нь саналаар хүчингүй болчихсон тэр хуулиудыг санаачлага гаргаад өргөн бариад батлах хэрэгтэй. Цагдан хорих төвд гүйцэтгэх ажиллагаа явуулж болдоггүй юм байна. Хүний эрхэд халддаг энэ олон байгууллагуудыг Хууль сахиулах ажиллагааны хуулиар нэг стандартад оруулж цэгцэлдэг юм байна гээд олон жилийн өмнө ойлгочихсон ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй.


Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Т.Батсайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zojin 2019-04-29 09:49:52
    Naad 2 bogs doloogch naraas asuugaad bhdaa yahav dee hulsnii gar bna daa
  • АН- ынхан Монголд хэрэг болохгүй, 2019-04-26 14:44:35
    Та 2 МОНГОЛЫН АМЬДРАЛААС ТАСАРЧИХСАН БАЙНА, Хууль сариулах байгуулллага нь яаж будлиулаад байгаа тухай олон нийтийн мэдээллээр их л ярих юм ,мэдээ үзээ хөө,
  • иргэн 2019-04-26 10:02:10
    Хараат бус шүүх энээ тэрээ гээд л байх юм.Тэгээд тэр чинь эрүүдэн шүүж байхад нь хаана байсан юм бэ.Одоо тэгээд энэ хэргийг тэдэнд шийдээ гээд найдах нь зөв үү
  • irgen 2019-04-26 06:47:29
    EElbein bugs doloogchid
  • Цэдэн  2019-04-26 03:45:11
    монгол улсад энэ хоёроос өөр хүн алга уу
  • зочин 2019-04-26 02:19:06
    ЭНЭ 2 БАЛИАР ЮМНУУД БАС ЮУ ВЭ ӨӨСДИЙНХӨӨ ТҮҮХЭЭ НЭГ САНАЧИХ
  • Т 2019-04-26 01:58:44
    Тэмүүжин зөв хэлжээ!!!!
  • зочин 2019-04-26 01:26:19
    Тийм сүрхий юм бол Тэмүүжин УИХ-ын гишүүн, Хуульзүйн сайд байхдаа энэ хэргийг илрүүлчихгүй яасан юм
  • !!! 2019-04-26 00:57:45
    Ulaan hazart awgai yu ch hiigeegui hiih ch ugui sh dee odoo bas ys goridson Heree shig yah geed l chalchaad b na !
  • Бат 2019-04-26 00:43:38
    Одоо монгол улс хөгжих эсэх нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо