Хойд Солонгосын асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх боломжгүй

ОХУ, Хойд Солонгосын төрийн тэргүүн нарын уулзалт өчигдөр эхэлсэн. Ерөнхийлөгч Владимир Путин, удирдагч Ким Жон Унтай хийсэн ганцаарчилсан уулзалтын дараа Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх сонголт алга гэж мэдэгдсэн байна. Тэрээр “Хоёр цаг үргэлжилсэн уулзалтын үеэр хоёр орны харилцааны түүх, засаг төрийн одоогийн байдал, хөгжлийн талаар хэлэлцсэн” гэж уулзалтын дараа болсон хэвлэлийн хурлын үеэр онцолсон гэж “Спутник” агентлаг мэдээлжээ. Уулзалтаар Солонгосын хойгийн нөхцлийн талаар хэлэлцсэн гэж Владимир Путин мэдэгдсэнээс гадна хэрхэн энэ нөхцөл байдлыг сайжруулах талаар санал бодлоо солилцсон гэв.

Мөн “Хойд Солонгост цөмийн зэвсгээсээ ангижрахад аюулгүй байдлыг нь баталгаажуулах хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна. Түүнээс гадна ОХУ, Хойд Солонгосыг цөмийн зэвсгээсээ ангижрахыг дэмжинэ гэжээ. Харин Ким Жон Ун “Владимир Путинтай хийсэн уулзалт их утга учиртай боллоо. Энэ үеэр талуудын ашиг сонирхолтой холбоотой сэдвээр санал солилцсон” гэжээ. Мөн уулзалтыг бүтээлч болон чухал асуудлыг хэлэлцэх харилцан яриагаар үргэлжилнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Харин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, ерөнхийлөгч Владимир Путин, удирдагч Ким Жон Ун нарын анхны уулзалтыг амжилттай болж байна гэж дүгнэсэн байна. Энэ талаар Хятадын Гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч Ген Шуан “ОХУ, Хойд Солонгос нь БНХАУ- ын найз, хөрш орон. Тиймээс тэд хамтын ажиллагаа болон талуудын харилцаагаа өндөр төвшинд бэхжүүлж байгаад бид баяртай байна” гэж онцолжээ. Тэрээр тэдний уулзалт Хойд Солонгосын асуудлыг шийдвэрлэхэд шинэ түлхэц өгнө гэж итгэж байна гэв.

ЯПОН УУЛЗАЛТЫГ АЖИГЛАЖ БАЙНА ГЭВ

ОХУ-ын Владивостокт ерөнхийлөгч Владимир Путин, удирдагч Ким Жон Ун нарын хийж байгаа уулзалтыг Токио ажиглаж байгаагаа Японы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ёшиде Суга мэдэгдсэн байна. Тэрээр “Хойд Солонгосын тухайд Японы Засгийн газар их анхааралтай ажиглаж, мэдээллийг цуглуулж, шинжилж байна.

Мэдээж хэрэг бидний зорилго бол энэ хоёр орны хооронд болж байгаа уулзалтыг анхаарах явдал. Гэхдээ одоогоор уулзалтын үр дүнг урьдчилан таамаглахыг хүсэхгүй байна” гэж Ёшиде Суга хэвлэлийн хурлын үеэр хэлснийг “ЫНК” телевиз эш татан мэдээлжээ. Тэрээр Япон, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс нь ангижруулахын тулд АНУ, Өмнөд Солонгос, БНХАУ, ОХУ-тай хамтран ажиллахаар төлөвлөж байна гэв.

Хоёр орны хооронд найман жилийн дараа хийсэн Владимир Путин, Ким Жон Ун нарын анхны уулзалт Владивостокт өчигдөр өндөрлөжээ. Ерөнхийлөгч Владимир Путин зочноо машин хүртэл нь дагалдсан байна. Мөн тэд хэдэн минут ярилцсаны дараа гар барьж салцгаасан байна. Тэдний анхны энэ уулзалт таван цаг гаруй үргэлжилжээ. Ким Жон өнөөдөр шөнө Владисвостокоос явсан төмөр замын буудлын ажилтан мэдээлсэн байна.
 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Х.Оюунболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • nirvana 2019-04-26 13:48:12
    solongosuud bol hujaa nar. hoituud olborch uhne delberch uhne uu mongold yamar hamaa baina
    39.115.114.76
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2019-04-26 10:20:12
    КИМД БИШЛ ДЭЭ ???,,,МОНГОЛ ШИГ УЛС ТӨРЖДӨГ НӨХӨД ТЭР ТУСМАА ЦӨМЫН ЗЭВСЭГ БАЙСАН БОЛ АЛЬ ХЭДИЙН БИД ТЭНГЭРИЙН АМЬТАНАА ХАРУУЛАХЫГ ХЭЛЭЭД БАЙГАА ЮМ
    202.9.42.212
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-04-26 02:52:29
    Ким гэж Ард түмэний нь амьдрал барзгар нэг их цөмийн зэвсэг хөөцөлдсөн хүн
    202.9.42.162
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2019-04-26 02:28:08
    ПУТИН ДЭЭ БИШ БОЛОВ УУ ,??? ХАРИН ӨӨРИЙН ХИЛ ЗАЛГАДАГ НЭГ ҮНДЭСТЭН 2 УЛС ЗҮҮН ЕВРОПЫН ТУРШЛАГЫГ ДАВТАХААС БОЛГООМЖИЛСОН ХЭРЭГ,,,,,??,
    202.9.42.212
    Мэдэгдсэн Хариулах
  • ?? 2019-04-26 00:49:15
    Путин Солонгосын цөмийн зэвсгийн асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх боломжгүй гэж мэдэгдэв. Тэгвэл өөр ямар арга байгаа юм бэ? Путин ч нохой доо!!!!
    66.181.160.21
    Мэдэгдсэн Хариулах