Хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх оныхоос 13.7 хувиар өсчээ
Энэ оны эхний найман сарын байдлаар хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Монгол Улсын хэмжээнд өмнөх сараасаа 0.4, оны эхнээс 7.7 хувиар өссөн байна. Харин 2013 оны мөн үетэй харьцуулахад 13.7 хувиар нэмэгджээ. Макро эдийн засгийн ерөнхий индекс наймдугаар сард өмнөх сараасаа өсөхөд боловсролын үйлчилгээний үнэ 16.8, хувцас, бөс бараа, гутлын үнэ 1.6 хувиар өссөн нь голлох нөлөөг үзүүлсэн байна.

Мөн орон сууц, цахилгаан, ус, түлшний бүлгийн үнэ 1.5 хувиар өссөн нь нөлөөлжээ. Түүнчлэн энэ хугацаанд мөнгөний нийлүүлэлт наймдугаар сарын 31-ний байдлаар 10.1 их наяд төгрөг болсон байгаа нь 2013 оны мөн үеэс 20.5 хувиар өссөн үзүүлэлт болсон байна,
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.