Хойд эцэгтээ зодуулж гэмтэл авсан хүүгийн бие сайжирч эмнэлгээс гарлаа
Өнгөрсөн сард дөрвөн настай хүүгээ орондоо шээлээ гэсэн шалтгаанаар хойд эцэг нь зодож биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан билээ.

Хүү биедээ хүнд гэмтэл авсан учраас ГССҮТ-д хоёр удаа хагалгаанд орсон юм.

Харин 30 хоногийн өмнө ГССҮТ-өөс ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт шилжин ирсэн хүү алтан гартай эмч нарын буянаар бүрэн эмчлэгдэж, эрүүл саруул болж өнөөдөр эмнэлгээс гарчээ.

Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн мэс заслын их эмч А.Цэнджав “Сэхээн амьдруулах тасагт ирсэн хүү маань олон удаагийн хагалгаанд орсны дараа биеийн байдал нь дээрдэж, эдгэрч эмнэлгээс гарлаа. Хүүг эрүүл саруул болгоход үүргээ сайн гүйцэтгэсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн эрхлэгч Ганчимэг, Мөнгөнзаяа болон нийт эмч, ажиллагсдынхаа өмнөөс баярлаж байна.

Ухаангүй хоёр удаагийн хагалгаа хийлгэж ирсэн хүүхдийг бид хүлээж аваад зургаан удаагийн хагалгаа хийсэн биеийн байдал нь сайжирсан. Одоо эрүүл саруул болсон. Цаашид эхийн асран хамгаалалтад байна. Мөн сувилалд үргэлжлүүлэн эмчлүүлнэ” гэв.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-05-01 12:00:45
    эвий эвий ямар туниа муутай харагдаж бна уг нь их цоглогхүү бна энэ ах нь уу дүүнүү бурхан ѳршѳѳг гэж тэр алуурчнийг яасан бэ ялын дээд хэмж...
  • Зочин 2019-04-29 04:05:12
    Тэр яргачинтайгаа эргэж сууж тэнэтэх вий дээ. Энэ удаад хүүхдийн заяа түшиж, амьд үлдлээ. Дараачийн удаа юу ч болоо аж. Хэдэн хүүхдийнхээ төлөө сэтгэлээ чангал
  • Ergui amidarch chaddaggui banzluudad 2019-04-28 07:39:27
    2, 3 huuhed tsuvuulchaad er dagaad baigaa banzaluudaa, ta naraas bolj huuhduud hohirch bn. Huuhediinhee tuluu amidralaa zoriul, chadahgui bol bitgii zulzagala!
  • Tsend-javdaa bayarlalaa! 2019-04-27 03:28:07
    1983 ond Sain-Shandiin 10 jil tsug tugssun Tsendjavtaa bayaralaa. Uils n uudrug baig daa, naiziin min!
  • azaa 2019-04-27 01:33:26
    hargis hoid etsegii ni burhan gesgeen shiitgeh boltugai
  • Бат 2019-04-27 00:26:43
    ёр нь хүний хүн чанарын л асуудал та хүний хүүхдэд эцэг шиг нь сэтгэгдэл төрүүлж өсгөвөл таныг үхэх үед тэр хүний хүүхэд авснаас чинь өргөлцөх байх шүү ...
  • Ррыр 2019-04-26 12:22:57
    Авилгалчид улсаа хоослоогүй бол энэ хүүг улсын халамжинд авах боломжтой байх байлаа. Үхэр монголчуудаа.
  • zochin 2019-04-26 10:24:59
    Ter arhichin yum baij taarna, iim etseg nertei teneg yumnuudiig huuliin hariutslaga huleelgej ahij gar hurehgyu bolgoh heregtei baina.
  • Гэрэл ээ!!! 2019-04-26 10:21:13
    "Гэмтэл авсан" гэж бичихээр "Гэмтэл өгсөн" гэж бас нэг бичлэг байж таарах нь ээ?????
  • зочин 2019-04-26 09:29:11
    эвий эвий төрсөн эхийнхээ хайр халамжинд аз жаргалтай сайхан амьдраарай