Ч.Бадрал дуурийн дуучдыг тэргүүлэв

Эх орныхоо бахархал болсон уран бүтээлчийн нэг, дуурийн дуучин Ч.Бадрал  олон улсын уралдаанаас эх орондоо дахин нэг Гранпри авчирлаа. Тодруулбал, энэ сарын 19-23-нд ОХУ-ын Якутскд анх удаа зохион байгуулсан Олон улсын дуурийн дуучдын уралдаанд тэрээр тэргүүлжээ.

Уралдаанд 10 гаруй  орны дуучид өрсөлдсөн байна. Итали улсын томоохон театруудад гэрээгээр ажиллаж буй Ч.Бадрал энэ уралдаанд урилгаар оролцсон байна. Манай улсаас УДБЭТ-ын концертмейстер, гавьяат жүжигчин Б.Солонго тэргүүтэй дуучин С.Бат-Эрдэнэ, Г.Энхнаран, Э.Мөнхтөр  нар оролцжээ. Уралдааны дүн гарахад Э.Мөнхтөр II байрт, дуучин С.Бат-Эрдэнэ тусгай байрт шалгарчээ. Дуучин Ч.Бадрал өнгөрсөн хоёрдугаар сард Италийн алдарт “ЛА СКАЛА” театрт дуулсан билээ. Мөн зургадугаар сард Англид болох Дэлхийн дуучдын “Кардифф” уралдаанд дэлхийн шилдэг 20 дуучны нэгээр шалгараад байгаа юм.
 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Ч.Тулга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • мөнх 2019-05-19 10:41:37
    илүү их амжилт гаргана шүү
  • bainga demjij bna! 2019-04-28 14:01:36
    Badral mini agyy gej enyyniig helne?Bayar hyrgye!Dahin delhiid aldarsihiig hysye!Hanaj chadah boloogyi syy!!!hicheegeeerei!!!