Өнөөдөр Улаанбаатарт 18 хэмийн дулаан байна
 

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хагаст салхи шуургатай, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 хэм, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 16-18 хэм дулаан байна. 

 

2019 оны 04 дүгээр сарын 29-нөөс 05 дугаар сарын 03-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд төв болон зүүн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 5 сарын 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 29-нд говь, тал хээрийн нутгаар, 5 дугаар сарын 1-нд Алтайн салбар уулсаар, 2-нд нутгийн хойд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 29-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

Оллоо.mn 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.