Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлэв
Монгол Улсын заан цолонд хүндэтгэл үзүүлэх 256 бөхийн барилдаан өчигдөр болж өнгөрлөө.

Заан цолны хүндэтгэлийн барилдаанд Монгол Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Э.Оюунболд, улсын заан М.Өсөхбаяр, улсын заан Б.Батмөнх, улсын харцагуудаас Б.Одгэрэл, Б.Бат-Өлзий, Х.Гантулга, Д.Бат-Эрдэнэ, М.Бадарч, Н.Золбоо тэргүүтэй бөхчүүд хүчээ сорилоо.

Барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын уугуул улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ. Энэхүү барилдааны түрүү бөх 5 сая, үзүүр бөх 3 сая, их шөвөгт үлдсэн бөх 1 сая, дунд шөвөгт үлдсэн бөх 500 мянган төгрөгийн бай шагнал хүртэв.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.