Хэргийн газраас алдагдсан бууг архины барьцаанд тавьсан байжээ
Өнгөрсөн баасан гарагийн үүрээр 6 цагийн үед 100 айлын автобусны буудлын баруун талд эрэгтэй хүн духан тус газартаа бууны шархтай нас барсан хэргийн талаар бид мэдээлсэн билээ.

Албаны эх сурвалжийн хэлж буйгаар амь хохирогч 61 настай Ж нь ТОЗ-8 маркийн ангийн буугаар өөрийгөө буудаж хөнөөсөн байж болзошгүй нөхцөл урьдчилсан байдлаар илэрсэн гэх ба хэргийн газарт байсан буу цагдаагийн алба хаагчдийг очиж шалгахад алга болсон байсан аж. Мөн талийгаачийн гараас сумны дарь илэрсэн гэсэн мэдээллийг өгсөн билээ.

Тэгвэл албаны эх сурвалжийн хэлж буйгаар талийгаач өөрийгөө буудаж амиа хорложээ.

Тэрээр өвчний түүх дээрээ хүнд өвчтэйгээ бичиж, тэсэж тэсвэрлэшгүй ихээр өвдөж байгаагаа бичсэн байжээ.
Талийгаач нас барахаас өмнөх өдөр зуслангаасаа орж ирэхдээ ТОЗ 8 маркийн буугаа авч орж ирээд ийнхүү шөнө нь Зуун айлд ирж өөрийгөө егүүтгэжээ.

Харин хэргийн газарт байсан бууг талийгаачийн ойролцоогоос 41 настай архины хамааралтай эмэгтэй О нь авч, улмаар Дарь-Эхийн орчим байх хүнсний дэлгүүрт 6000 төгрөгөөр архины барьцаанд тавьсан болох нь тогтоогджээ.
Дээрх үйлдийг МБА-ны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгчид шуурхай илрүүлэн хэргийн газраас бууг авч явсан иргэнээс тайлбар мэдүүлэг авсан байна.
 
О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Үхэр монголчуудаа гэж ийм л арчаагүй тэн 2019-04-28 11:32:01
    аө
  • Бат 2019-04-28 07:09:04
    Ороо нь ороогоороо жороо нь жороогоороо гэдэгсэн таарсан таар шуудайнууд нэг өөрийгөө ёгүүтгэх тэр бууг нь аваад архины дэлгүүр
  • Яяя 2019-04-28 06:33:39
    Амиа рорлох гэж байгаа хүн амруугаа эсвэл шанхруугаа чиглүүлдэг биз дээ. Цохруугаа гэхээр схудлаа санагдаж бн. Зүгээр амарчилж байгаам бишүү
  • иргэн 2019-04-28 05:11:34
    энэ архины дэлгуур ломбардууд олз л олж байвал хуний толгой бариад очсон ч тоохгуй байх шуу
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах