Токиогийн олимпид оролцох эрх нэгээр нэмэгдлээ
Монголын буудлага спортын тамирчдаас “Токио 2020” олимпийн наадмын хоёр дахь эрхийг эрэгтэй гар бууны төрлийн 10 метрийн дасгалд ОУХМ Энхтайваны Даваахүү авчээ.
 
Тэрбээр Бээжин хотод 4 дүгээр сарын 20-29-нд зохион байгуулж буй Дэлхийн цомын цуврал тэмцээнд хийн гар бууны эрэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд 577.9 оноогоор тавдугаар байрт шалгарч олимпийн наадамд оролцох эрхтэй болов.
 
Монголын буудлага спортын тамирчдаас “Токио 2020” Олимпын наадмын хоёр дахь эрхийг ОУХМ Э.Даваахүү авч буй нь энэ юм. 

Тэрбээр 2008 оноос хойш тасралтгүй 11 жил хичээллэснийхээ үр дүнд ийнхүү Токиод цэц мэргэнээ сорихоор болж байна. Олимпийн медалтан төрөх болтугай. 

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.