Жинхнээсээ хүчтэй цохь

Мэргэжилтнүүд ОХУ-д болж өнгөрсөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний үр дүнг стратеги, тактикийн үүднээс аль хэдийнэ нэгтгэжээ. Одоо харин зохиолч, сэтгүүлчдийн цаг болсон аж. ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагчийн талаар хүнийх нь хувьд тодорхойлж бичсэн Иван Жидковын “Черчесов: Стани, Стас, Саламыч” хэмээх ном худалдаанд гарчээ. Номын зарим хэсгээс “Российская газета”-д нийтэлснийг орчуулан хүргэж байна.

  • Стас хүүхэд байхын л бадриун чанга биетэй, гэхдээ биеэ авч явахдаа маш даруу, галзуу юм шиг ажиллах чадвартай залуу байсан. Их хөдөлмөрлөж өөрийгөө сорьж шал­гахыг хүснэ. Хаалгач нарын бэлтгэл сургуулилтын үеэр тэднийг өрөвдөж хайрлах үүднээс жинхнээсээ хүчтэй цохихгүй. Ялангуяа, ойрын зайнаас хүчтэй өшиглөхгүй байх явдал гардаг л даа. Харин Черчесов цохисон бөм­бөгийг ойлгож урдаа унагавал яг л тоглолтын үеэр хийдэг шиг заавал гүй­цээж цохихыг шаарддаг байв. Өшиглөсөн бөмбөг бүхэн рүү үсрэлт хийдэг. Хоёр метр орчим зайнаас цохилт хийж байгаа довтлогчид руу шууд дайрч орно. “Жинхнээсээ хүчтэй цохь” хэмээн хашгирч байлаа.
 
  • Талбай дээр тоглож байгаа бусад тоглогчийг бодвол хаалгач нар илүү нягт төвлөрч, тоглолтыг арай өөрөөр уншиж, бүхнийг өөр нүдээр хардаг. Гэхдээ хамгийн хэцүү нь өөрийнхөө сул талыг бусдад мэдрүүлэхгүй байх. Талбайн тоглогч хэрвээ доголж болдог бол хаалгач доголж байгаа харагдвал бүх баг тэр аяараа сэтгэл түгших болно. Хамгаалагч эсрэг талын довтлогчийг ардаа гаргаж алдахдаа миний алдааг засах хүн бий гэж хэдхэн секунд ч атугай итгэл алдардаггүй. Черчесов нэг удаа “Тироль”-д тоглолтын явцад гартаа гэмтэл авсан юм. Тэгээд газраас өндийх зуур талбайн захад биеэ халааж байгаа орлон тоглогчийг хараад ууртайгаар гараа савчиж, толгой сэгсрэн “Ямар ч солио хийхгүй шүү” хэмээн хашгирсан. Тэрээр бөмбөг барингаа бэртсэн гараараа газар тулж байсан ч үзэгчдээс хэн ч үүнийг анзаараагүй. Хаалгачдын хувьд хэнд ч харагдалгүй гавьяа байгуулах гэдэг бол ердийн явдал. Ноцтой гэмтэл бэртэл нэг хэсэгтээ түүнийг зовоолгүй удсан нь Черчесовын аз. Үе мултрах, хуруу тулгарах, шөрмөс бага зэрэг сунах бол хаалгач нарын хувьд зовлон тоочиж гонгиноод байх зүйл биш. Бөмбөгний өөдөөс үсрэхгүй бол ийм бэртэл авахгүй байж болно. Харин ингэвэл спортын өөр төрлийн тухай ярих хэрэг гарна. Хаалгач нарт өвдөж шаналах юм байдгийг багийн бусад тоглогч мэдэх ёсгүй.

 

  • 1993 он “Спартак”, “Антверпен” хоёрын тоглолт эхний хэсгийг 1:0-ээр Спартак хожиж яваа. Ханс-Петер Ленхофф талбайн төв хэсэгт бөмбөг хялбархан хүлээж авав. Гэнэт түүний хөлд “тэсрэлт” явагдаж, 10 дугаартай тоглогч хоромхон зуурын агшинд хэний ч санаанд оромгүй газраас хаалга руу цохилт хийв. Бөмбөг хаалганы доод буланг чиглэн нисч байлаа. Яг буух өнцөг, хурдаа тохируулсан онгоц газардахаар доошилж байгаа юм шиг. Хаалгач хөлөөрөө түлхэлт хийснээ агаарт үсэрнэ. “Лужники”-д 40 м-ээс цохисон бөмбөгийг хаалгандаа гоол алдах вий дээ гэсэн түгшүүрт бодол тархинд зурс хийж, агаарт гараа сунгана. Гар хоосон өнгөрөх шахсан ч ашгүй хоёр см орчим газраар бөмбөгөнд гар хүрч амжив.

 

  • Оросын талд Европын дайны “од”-ууд байхгүй. Тэр байтугай “жижиг одхон”-ууд ч байхгүй. Манайд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Черчесовын хийж чадах зүйл бол шигшээ багийнхныгаа бие бялдрын хувьд сайн бэлтгэх, санаа нийлсэн нэгдмэл хамт олон бүрдүүлэх явдал үр дүнд хүргэж болох цорын ганц зөв шийдэл байсан. Эцэст нь хэдийгээр гадна талаас дарамт шахалт байсан хэдий ч баг бүрдүүлэхдээ зөвхөн тоглох чадвараас гадна хүн чанарыг харгалзах зарчмаа дасгалжуулагч тууштай сахиж мөрдсөнөөр салан задгай, дэмий чалчигч Зюбаг хүртэл багаа араасаа дагуулан хошуучлагч болгосон халуун дулаан нэгдмэл уур амьсгалтай баг бүрдсэн билээ. Тоглогчид нэг нэгнийхээ төлөө бас дахин зүтгэж эхэлсэн. Энэ бүхэн баг бүрдүүлэхдээ “муугийн дотроос шилдгийг” сонгох Черчесовын ажлын арга барилын үр дүнд л бий болж чадсан юм.

 

  • Манайхан ялалт байгуулахын төлөө жижиг гэлтгүй зүйлийг ан­хаарлын гадна орхилгүй бүх чадлаараа тоглосон. Черчесов талбайн захад кав­казынхны лезгинка бүжиг хийж, архирч бахирсны ачаар бөмбөгийг талбайн гаднаас хэн оруулах талаарх хоёрын зэрэг маргаанд ялав. Самедовт “хөвөх” боломж өгсөнгүй. Хүнд хэцүү нэг жилийг арай ядан туулсан, торгуу­лийн цохилт хийх гэж байгаа Зюбагийн ар нуруу руу тэр харцаараа өрөм­дөх мэт цоргиж ширтээгүй. Харин дараа нь Акинфеев бөмбөгний өөдөөс муур адил үсэрч, агаарт хөвж явахдаа хөлөөрөө бөмбөгийг хаасан. Игорьт цаашид юу ч тохиолдлоо гэсэн тэр санасандаа хүрч өөрийн гэсэн Аустерлицийн тулаанаа хийсэн. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүртэл олон сар, жилээр өөрийнхөө дотоод дахь элдэв санаа бодолтой тэм­цэлдсэн хаалгач карьерынхаа хамгийн сайн мөчийг хүртэл тэвчиж чадсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Д.Энхээ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.