Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нөхцөл байдлын талаархи мэдээлэл хомс байна
Манай улс 1990 оны тавдугаар сард НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, уг конвенцид нэгдэн орсон тав дахь гишүүн орон нь болсон. Конвенцид нэгдэн орсны дараа 1996 онд Хүүхдийн эрхийн тухай хууль гаргасан бөгөөд тус хуулинд 2003 онд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Энэхүү конвенцд нэгдсэн хүрээнд өчигдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт ХАХНХЯ, Хүүхдийн төлөө газар, ХТҮГ-ын хүүхэд хамгаалал үйлчилгээний газар болон бусад албан байгууллагын төлөөлөл оролцсон юм.
 
Хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсгийн ахлагч ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б. Отгонжаргалаас дараахь зүйлийг тодрууллаа.
 
-Манай улс хүүхдийн конвенцид нэгдэн орсон тав дахь гишүүн орон болсон. Энэ хүрээнд хүүхэд рүү чиглэсэн хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгээр ямар асуудлыг голлон хэлэлцэх вэ?
 
-1990 онд хүүхдийн конвенцид нэгдсэнтэй холбоотой тав дахь удаагийн илтгэлээ хүргэх гэж байна. НҮБ-аас хүний эрхийн комисс хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтийн хүрээнд Монгол Улсын Засгийн газарт удаа дараа зөвлөмж ирүүлсэн байдаг.
 
Өнөөдөр бид 76 зөвлөмж, заалт бүхий асуулга дээр нөхцөл байдал ямар байгаа, цаашид ямар арга хэмжээ авах, хэрхэн шийдвэрлэх хандлагатай байгаа зэрэг асуудлын тайланг хэлэлцэнэ. Энэхүү 76 зүйл заалтаас аваад үзвэл боловсрол, эрүүл мэндийн чиглэлийн үйлчилгээний хэрэгжилтийн байдлын талаар мэдээлэл харьцангуй сайн байна. Харин хүүхэд хүчирхийлэлд өртөж байсан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нөхцөл байдал ямар түвшинд байгаа талаар мэдээлэл  xoмc байна.
 
Мөн хүүхдийн дээд язгуур эрх ашигтай холбоотой эцэг эх болон хүүхдийн асран халамжлагчид, хүүхдийн тэтгэлгийн хэмжээ ямар түвшинд шийдэгдсэн талаар мэдээлэл цөөхөн байгаа. Иймээс ажлын хэсэг НҮБ-д тайлангаа явуулахын өмнө дээр дурьдсан мэдэээллүүдийг үндэсний хэмжээнд боловсронгуй болгож, цаашид бүх мэдээллүүдийг авах ажилд бэлтгэж байгаа.
 
-Эрх нь зөрчигдсөн болон асрамжинд байгаа хүүхдүүд рүү чиглэсэн ямар ажил хийгдэж байна?
 
-Хүүхдийн эрхийн конвенцийн хүрээнд асрамжинд байгаа хүүхдүүдийг гэр бүлийн төвд асрамжлах, мөн хүүхдийн дээд язгуур эрх болох өөрийн ээж аав, орон гэртэй болох асуудал хамгийн чухал юм.
 
Энэ хүрээнд Засгийн газраас хүүхдийн асрамжийн газруудад асрагдаж байгаа хүүхдүүдийг гэр төвтэй орчноор үйлчлүүлэх асуудлыг хангаж байна. Энэхүү ажилд Хүүхдийн төлөө газар болон Хүүхдийн эрхийн үндэсний хороодын гишүүдтэй хамтран ажиллаж байна.
 
-Хүүхдүүд ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогдох, мөн осол аваарт өртсөн тохиолдолд хүүхдийн байгууллагад ханддаг. Энэ тохиолдолд хүүхдийн байгууллага яаж ажиллах ёстой вэ. Зарим тохиолдолд ямар нэгэн арга хэмжээ авдаггүй?
 
-Конвенцийн хэрэгжилтийн тайланг ХАХНЯ болон Хүүхдийн төлөө газар дангаараа хийх боломжгүй. НҮБ-аас өгсөн нэг сайшаалтай зүйл нь хүүхдийн төлөө зөвлөл ажиллаж байгаа. Энэхүү зөвлөл дотор бүх салбарын төлөөлөл байдаг. Үүний хүрээнд гэмт хэрэгт болон бусад зүйлд холбогдсон тохиолдолд хариуцсан газрууд мэдээллийг нь гаргаж өгөх үүргийг хүлээдэг.
 
-Энэхүү хэлэлцүүлгээр ямар дүн гарах бол?
 
-76 зөвлөмж мэдээллийн 54 орчимд нь дүгнэлт өгөхөд боломжийн мэдээлэл цугларсан байна. Харин 16 зүйл заалт дээр тодорхой дүгнэлт өгөх боломж хараахан бүрдэхгүй байгаа.
 
-Эдгээр 16 заалтыг хэрхэн боловсронгуй болгох, хэн хийх ётой вэ?

-Салбарууд өөрсдөө хариуцлагатай ажиллаж мэдээллээ бүрдүүлэх ёстой. Тухайлбал, хичнээн хүүхэд хүчирхийлэлд өртсөн байна, мөн хэдэн хүүхдийн эрх зөрчигдсөн байна гэдгийг гаргах хэрэгтэй. Хүүхдийн тэтгэмжтэй холбоотой асуудал нэлээд хөндөгдөж байгаа.
Нийслэл таймс
Н.Алтанцэцэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2014-09-13 10:37:29
    zuvhun huuhed ch bish, tomchuudiin erh ch bas zurchigduj bgaag yah be....... engiin naad zahiin jishee helehed taksinii jolooch sonsgolgui hun ged helenguut l kilometree nemeed iluu mungu neheed bh yum.... haana handah yostoi yum be......
    103.26.193.1
    Мэдэгдсэн Хариулах