133 дугаар сургуулийн сурагчдын сурах эрх зөрчигдөж байна гэв
Нийслэлд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ үнэхээр асуудалтай байдаг.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах улсын 133 дугаар сургуулийн хүүхдүүдийн эрх зөрчигдөж байгаа талаар эцэг эхийн төлөөлөл, Хорооны Засаг дарга, дүүргийн ИХТ нар мэдээлэл хийлээ.

Сургуулийн газар нь анх 133 дугаар сургуулийнх бол барилга нь “Монгол тэмүүлэл” сургуулийн нэр дээр баригджээ. Гэхдээ улсын төсвөөр баригдсан. “Монгол тэмүүлэл” лобаритори сургууль нь 2 3 дугаар давхарт 160 гаруй хүүхэдтэй үйл ажиллагаа явуулж байна. Харин 133 дугаар хорооны 200 гаруй хүүхэд нэг давхарт нь хавчигдаж, дөрвөн ээлжээр хичээллэж байгаа талаар эцэг эхчүүд зовлонгоо тоочлоо. Хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрх зөрчигдөж байна. Тиймээс холбогдох газрууд болон салбарын сайд, Нийслэлийн Засаг даргыг энэ асуудалд анхаарахыг хүсэв.

Эцэг эхийн төлөөлөл Б.Батдэлгэр “26 дугаар хорооны хүүхдүүд болон ЕБС-ийн сурагчид ялгаварлан гадуурхах, эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуулинд заасан эрхээ эдэлж чадахгүй. Манай хороо сургуулийн насны 5000 гаруй хүүхэдтэй. Гэтэл ганцхан 133 дугаар сургуультай. Улсын цэцэрлэг ганц ч байхгүй. Ганц байгаа сургуулийнх нь 2-3 дугаар давхарт нь олон улсын стандарт сургалттай гэх “Монгол тэмүүлэл” сургууль эзэлчихсэн. Хүүхдүүд танай сургууль, манай сургууль гэж хоорондоо бөөн юм болж байна. Яагаад хүүхэд ялгаварлан гадуурхалт гэдгийг багаасаа мэдрэх ёстой гэж. Сурах эрх нь ноцтойгоор зөрчигдөж байна.

Хүүхдүүд 12 ангид хуваагдан шавааралдаад сууж байна. Сургуулийн танхимд самбар хүртэл 50-60 см зайтай байна. Ширээ сандал хүрэлцэхгүй, эцэг эхчүүд нь өөрсдөө хүүхэддээ ширээ сандал авч өгч байна. Багш нарт өөрийн гэсэн анги танхим, амрах өрөө байхгүй. Цонхны тавцан дээр сууж дэвтрээ засч байна. Ийм сургуульд багш нар ажиллахгүй гэх нь аргагүй шүү дээ. Дээр нь хүүхдүүд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байна. Эмч нь багш нартайгаа нэг өрөөнд суухаар яаж үйлчилгээ өгч, авалцаж чадах юм бэ. Өнөөдрийн байдлаар 4 ээлжээр хичээллэж байна.

Ирэх намар гэхэд тус сургуулийн нэгдүгээр ангид 680 гаруй хүүхэд орно. Тэгэхээр энэ сургуулийн ачаалал бүр нэмэгдэнэ. Энэ асуудлаар Нийслэлийн боловсролын газарт гомдол гаргасан. Гэвч бидэнд сургуулийн хүүхдүүдийг өөр гурван сургуульд хувиарлаж сургана гэж хэлсэн. Тийм учраас НБГ-аас ирсэн энэ бичгийн хариуг хүлээн зөвшөөрөхгүй учраас салбарын яам болон холбогдох газруудад удаа дараа хандсан ч ямар нэгэн хариу өгөхгүй байна. Бид аргаа бараад ХЭҮК-т хандсан ч шалгалт хийхгүй, үзээгүй. Яагаад Үндсэн хуулиар олгогдсон эрх нь зөрчигдөж байгаа асуудал дээр ХЭҮК дуугарахгүй байгаа юм бэ.

22 мянган хүн амтай энэ газарт улсын нэг ч цэцэрлэг байхгүй, ганц сургууль нь ачааллаа дийлэхгүй байхад холбогдох газрууд нь анхаарч үзэх ёстой бус уу. Маргааш бид нар салбарын сайдад шаардлага хүргүүлнэ.

Хамгийн эхлээд “Монгол тэмүүлэл” сургуулийг өөр тийш нь нүүлгэн шилжүүлэхийг шаардана. Хорооны хүүхдүүдийн эдлээгүй эрхийг эдлүүлж өгөөч” гэв.

Хорооны Засаг дарга н.Отгонбаатар “Тулгамдаж байгаа асуудал сургууль, цэцэрлэг байна.  Өнөөдөр 22 мянга гаруй хүн амтай болсон. Улсын нэг ч сургууль цэцэрлэг алга. 6-17 насны хүүхдийн тоо нэмэгдэж байна. Шинээр ашиглалтад орж байгаа хороололууд бий. Хүүхдүүдийн эрх зөрчигдөж байна. Хүүхдүүдийнхээ эрх ашиг сонирхлын төлөө явахгүй бол болохгүй байна. Нийслэлийн удирдлагууд нэн түрүүнд анхааралдаа авч өгөхийг хүсч байна.

Цэцэрлэгийн насны хүүхэд 2000 гаруй байгаа. Гэвч цэцэрлэг барих асуудал төсөв мөнгө байхгүй, суугдаагүй. Цэцэрлэгт явах боломжгүй хүмүүс хүүхдээ хараад гэртээ сууж байна. Сургуулийн хувьд ч ялгаагүй хувийн сургуульд өгөхөөр төлбөр мөнгийг нь хүчрэхгүй зэрэг хүндрэл гарч байна. Багш нарын эрх зөрчигдөж байна” гэлээ.
 

О.Гэрэл
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хөрөнгө оруулсан нь авна 2019-04-30 07:16:13
    Байр авахдаа сургууль цэцэрлэг зогсоолооо түрүүлж анхаармаар юм бна шүү
  •  2019-04-30 06:14:15
    хувийн төлбөртэй сургуульд өгдөг мөнгөө болиод сургууль бариул. МҮҮН яамны МҮҮН сармагчингуудаа