Ц.Гарамжав: Томоохон бүтээн байгуулалтад дотоодын ААН-үүд ямар оролцоотой байх вэ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар 2018 оны 73 дугаар тогтоолын биелэлтийн тайланг Уул уурхайн сайд болон Зам тээвэр хөгждийн сайд танилцуулав. Тухайлбал, уг тогтоолд Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор тус ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн 30 хувийг гадаад дотоодын хөрөнгийн биржээр арилжаалахаар батлуулсан талаар Уул уурхайн сайд танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Монгол Улсад дэд бүтцийг хөгжүүлэх асуудал тулгамдсан чухал асуудал болсон. Өнөөдрийн байдлаар 5-6 чиглэлд томоохон автозамууд барих гэж байна. Замын чанарыг сайжруулах шаардлагатай. Автозамын стандарт шинэчлэгдэж байна уу? Хэзээнээс даацын зам хийж эхлэх вэ?  
Томоохон бүтээн байгуулалтад дотоодын ААН-үүд ямар оролцоотой байх вэ? Дотоодын ААН-үүдээ хамруулах төрийн ямар бодлого барьж байна вэ?
IPO гаргах нь эдийн засгийн байнгын хорооны хэдэн гишүүд суугаад шийддэг асуудал биш. ОУ-ын хэмжээний том асуудал шийдэх гэж байна. Тавантолгойн ордын 6 тонн нь коксжих нүүрс. 6 тоннын 30 хувь гэдэг нь бараг 2,5 тэрбум тонн нүүрсийг IPO гаргах гэж байна. Асар их тоо. 10 хувьд нь IPO гаргаж болоогүй юм уу? Өнгөрсөн онд Тавантолгой компани 13 сая орчим тонн нүүрс олборлож, хагас тэрбум ам.доллар олжээ. Татварын дараах нь 300 гаруй мянган сая ам.доллар. Манай улсын өр 20 гаруй тэрбум ам.доллар. 10 жилийн дараа гэхэд энэ өрнөөс гарчих тооцоо харагдаж байна.


 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.