Н.Жаргалбаяр:Би сэргээшийн асуудалд холбогдоогүй
Улсын харцага Н.Жаргалбаяр заал танхмын барилдаанд барилдахгүй байгаа билээ. Түүнийг бөх сонирхогч үзэгчид барилдахыг битүүхэн хүлээж байгаа ч олон нийтийн сүлжээгээр түүнийг сэргээшийн асуудалд холбогдсон учир барилдахгүй байгаа гэх мэдээллийг ч гаргаад байгаа юм.

Тэгвэл яагаад барилдахгүй байгаа шалтгаанаа улсын залуу харцага Н.Жаргалбаяр ингэж тайлбарлажээ.

Тэрбээр “Сүүлийн үед цахим орчноор янз бүрийн яриа гарч байна. Миний хувьд ямар нэгэн асуудалд холбогдоогүй. Бөхөө дээдэлдэг үздэг, хүндэлдэгд үзэгчид маань намайг барилдахыг мэдээж хүлээж хүсч байгаа байх. Бөхчүүдэд бэртэл гэмтэл гэж их айхтар зүйл бий. Хүнд хөнгөнөөсөө шалтгаалаад эдгээхэд цаг хугацаа ордог. Би бэртэл авсан учир барилдахгүй байгаа.

Гэтэл намайг допинг хэрэглэсэн гэж ойлгоод янз бүрээр ярьж бичээд байх шиг байна.

Наадмын бусад үед өгдөг шинжилгээнүүдэд бүгдэд хамрагдаад явж байгаа. Наадмын шинжилгээний хариу зүгээр гарсан талаар Баяр наадмын комиссоос ч надад мэдэгдсэн байгаа. Би бол ямар нэгэн допингийн асуудалд холбогдоогүй.

Харин бэртэл гэмтэл маань сайн илаашраагүй байлаа. Гэхдээ одоо харьцангуй гайгүй болсон. Улсын наадмынхаа бэлтгэлдээ гарна. Мөн Увс нуур дэвжээнийхээ 20 жилийн ойд зориулсан барилдаан болно. Түүндээ барилдана даа” гэв.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-05-01 01:51:35
    Харцага, заанаа ялгахгүй бөх бичих санаатай. Монгол хүн мөн үү?
  • зочин 2019-05-01 01:48:26
    наад хүн чинь МУ-ын заан цолтой, зөв бич лдээ,,,, О.Гэрэл гуай