Японы шинэ эзэн хаан Нарухито
Өнөө өглөө Японы угсаа залгамжлагч ханхүү Нарухитог хаан ширээнд залах ёслол боллоо. Ийнхүү Япон улсад хаанчлалын шинэ эрин үе эхэлж байна. Түүний хаанчлалын эринийг "Рэйва" гэж нэрлэхээр болсон бөгөөд энэ үг нь "Дэг журам, найрамдал" гэсэн утгатай юм байна.
 

Шинэ эзэн хаан Нарүхито 1960 оны хоёрдугаар сарын 23-нд Токиогийн Тогу дүүрэгт Японы эзэн хаан Акихитогийн ууган хүү болж мэндэлжээ. Тэрээр 1989 оны нэгдүгээр сарын 7-нд өвөө, эзэн хаан Хирохитог нас барсны дараа хаан ширээ залгамжлагчийн статустай болсон юм. Нарүхито 1993 онд  Масака Овадатай гэрлэсэн бөгөөд 2005 онд гүнж Айко мэндэлсэн байна.

Өдгөө 85 настай Акихито 31 жилийн турш заларсан хаан ширээгээ өчигдөр Японы цагаар 17:00 цагт шинэ эзэн хаанд хүлээлгэж өгсөн юм. Тэрбээр 2016 онд эрүүл мэндийн байдлын улмаас эзэн хааны үүргээ гүйцэтгэж дийлэхгүй болсон талаараа мэдэгдэж байсан юм.
 

С.Сансар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2019-05-02 04:54:09
    boox goy yumaa xaant zasaglalaa xadgalaad irsen Xaan bolsond bayar xurgey ix gurni xaan bolloo. Manai ulsad tusalj setgel gargaj baidagt bayarladag shuu!!
  • latif 2019-05-01 22:22:11
    Latif gui haan boljee