Хотын тохижилт шатнаас эхэлдэг юм байна
Дэлхийн бүхий л улсууд өөр өөрсдийн зам, онцлогоор хөгжиж байгаа. Манай улс ч гэсэн ялгаагүй. Хэдийгээр хүмүүс улсын хөгжлийг өндөр, гоёмсог, загварлаг барилга, цэвэрхэн гудамж талбай, үзэмжнээс эхлэхгүй, эдийн засгийн байдал энэ тэр гэж ярьдаг ч тэдний үгүйсгэл нэг талаараа буруу гэдгийг олон зүйл харуулж байна. Улаанбаатар хот нэгэн цагт ямар байлаа. Социализмын үед хүн бүр ажилтай, орлоготой, сүрхий байсан гэдэг л юм. Тэрийг нь үгүйгэх юм алга. Гэхдээ бүхэл бүтэн улсын нийслэлд 12 давхраас дээш барилга байхгүй, өнгө үзэмж муутай байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх нэг нь зөвшөөрдөг шүү дээ.
 
Өнөөдөр хотын өнгө үзэмж дээшилсэн үү гэвэл тийм. Тодорхой хэмжээгээр хөгжиж байгаагийн нэг илрэл. Мөн гудамж талбай, зам гээд шинэчлэгдэж, сайжирч байгаа зүйл их байна. Гэхдээ л гадаадын улсуудаас үлгэр авч, “галууны мах” идэх шаардлага байгаа. Уг нь ч манайхан гадаад явж туршлага судлахдаа сайн л даа. Харамсалтай нь судалсан туршлагаа хэрэгжүүлэх тал дээр жаахан учир дутагдалтай ажиллаад байгаа бололтой юм. Эсвэл зарим нэг хараад, үзээд, эх орондоо авчраад, хөрсөн дээрээ буулгачихаар зүйлийг олж мэддэггүй ч байж болох.
 
Тухайлбал, автобусны буудал байна. Манайхан болохоор автобусны буудал гэхээр л дөрвөлжин, дотроо ганц хоёр халтар сандалтай, хоёр талд ньТҮЦ-тэй байх мэтээр сэтгэж, нэг л загвараар хийдэг. Гэтэл гадаадын улсуудад огт өөрөөр сэтгэчихсэн байх жишээтэй. Жижигхэн байшин шиг хэлбэртэй, мөөгөн, автобус аятай гээдянз бүрийн хэлбэртэй байгаа юм. Нэг ёсондоо чөлөөтэй сэтгэж байна гэсэн. Тэр нь автобусны буудлаа болоод хотын өнгө үзэмжээ дээшлүүлээд өгчихөж байгаа юм.
 
Мөн олон гишгүүртэй шатаа жинхэнэ урлагийн бүтээл болгочихсон хотууд ч байна. Өөрөөр хэлбэл, шатан дээрээ уран зураг зурчихсан байгаа юм. Хэн ч харсан шат байна гэхээргүй. Далайдаа яваа том том халимнууд, цэцэгт нуга, хөгжмийн даралт гээд юу эсийг зурах билээ дээ. Өмнөд Америк тивийн олон орон, хотуудад ийм шатуудыг олноор харж болохоор. Манайд ч гэсэн олон гишгүүртэй шат зөндөө л бий. Зайсан толгойн шат байна. Тэнд дайны сэдэвтэй зургууд зурсан ч болно. Нисэх онгоц, танк, цэргүүд энэ тэр гээд л. МАН-ын Тусгаар тогтнолын ордоны шат байна. Өргөн, олон гишгүүртэй. Далайн ёроолыг илтгэсэн, эсвэл ой мод, цэцэг жимс зурчихсан ч болохоор газар. Сансарын тунелын шат байна. Сүртэй олон гишгүүртэй биш ч гэсэн загас, жараахай зурчихад болохгүй юмгүй. Энэ мэтээр дурьдаад байвал олон гишгүүртэй шаттай газар байгаа. Тэр болгоныг л шат биш уран зураг болгоод хувиргачихъя л даа. Хот тохижуулах ажил гэдэг ердөө л ийм энгийн зүйлээс эхэлдэг юм байна. Манайхан ч бас дуурайж болно. Нэг их хөрөнгө мөнгө шаардаад байхгүй.

Зураач болохоор суралцаж байгаа оюутңууд дүүрэн байна. Тэдний нэг бие даалт нь байж яагаад болохгүй гэж. Сургуультай нь тохиролцоод л гүйцээ. Зураг зурах будгийг нь аваад өгчихнө биз. Тэгээд Монголынхоо онцлогийг харуулсан, аятайхан зураг зуруулчихгүй юу. Хаад, ноёд, хатад, удирдагч нарынхаа зургийг зурахгүй юм гэхэд, байгаль, амьтны зураг зурчихаж болно. Тэмээн жингийн цуваа, ховор амьтад гээд юу ч байсан яадаг юм. Нөгөө талаар зөвхөн шат гэлтгүй байшингийн ханан дээр ч гоё зураг зурж болж байна. Цаг агаарын онцлогтой холбоотойгоор нэг их удахгүй ч байж болно. Гэхдээ гурван жилд нэг сэргээчихээд бйахад ядах юм байхгүй шүү дээ. Хэдэн уран бүтээлчид хааяанэг ажиллачихаад л байна. Багахан хамтын ажиллагааа байхад л болно. Хот тэр чигээрээ шилэн барилгатай болоод, бүх шат нь урсдаг болох цаг иртэл зай ч байна лай ч байна. Тэр болтол байшингийнхаа хана, шатаа уран зураг болгоход болохгүй юм юу байна. Нийслэлийн өнгө үзэмжийг байга ч гэсэн дээшлүүлнэ шүү дээ.

Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.