Дуурийн дуучин Э.Анхбаярыг “Соёлын элч”-ээр тодруулав
Улсын филармонийн гоцлол дуучин Э.Анхбаяр Монгол Улсын “Соёлын элч” болжээ.

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт 2012 оноос дуурийн гоцлоочоор ажиллаж эхэлсэн залуу уран бүтээлч саяхнаас Улсын филармонид ажиллахаар болсон байна.

Тэрбээр “Өнөөдөр Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас "Монгол Улсын Соёлын элч"-ээр томилогдож гэрчилгээ гардаж авлаа. Энэхүү хүндэт үүргийг надад оноож итгэл хүлээлгэсэн Гадаад хэргийн яамны сайд Д.Цогтбаатар болон дэд сайд Б.Батцэцэг мөн танай хамт олонд талархал илэрхийлье. Цаашид Монгол Улсынхаа нэр хүндийг олон улсад өндөрт өргөж явах болно” гэжээ.

Түүний хувьд УДЭТ-ын гоцлоочоор ажиллах хугацаандаа Ж.Верди “Травиата” дуурийн Жермон, Ж.Пуччини “Богема”дуурийн Марчелло, П.И.Чайковский “Евгений Онегин” дуурийн Онегин, Ж.Бизе "Кармен" дуурийн Эскамильо, Данкайро, В.А.Моцарт "Дон Жуан" дуурийн Дон Жуан, П.И.Чайковскийн “Гилбэрийн хатан” дуурийн Елецкий зэрэг дэлхийн сонгодог дууриудын дүрүүд болон Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Б.Шарав “Чингис хаан” дуурийн Боорчи зэрэг Монголын дууриудын гол болон туслах дүрүүдийг бүтээсэн ба олон улсын уралдаан тэмцээнд Монголынхоо нэрийг гаргасан гавьяатай уран бүтээлч билээ.
 
О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.