Хувь хүний орлогын албан татварын 2013 оны буцаан олголтын хоёрдугаар ээлжийн мөнгийг иргэдийн дансанд байршуулж эхэлжээ.
Анх удаа орон сууц худалдан авсан, их, дээд сургуулийн сургалтын төлбөр төлсөн иргэд хуульд заасан эрхийнхээ дагуу улсад төлсөн татварынхаа тодорхой хувийг буцаан авдаг билээ. 2013 оны буцаан олголтын материалыг энэ оны эхнээс хоёрдугаар сарын 10 хүртэлл татварын бүх хэлтсүүдээр авч дуусгасан байна. Харин материал хүлээн авч байх үед нь буюу нэгдүгээр сарын 15 хүртэлх хугацаанд материалаа өгсөн иргэдийн буцаан олголтыг өнгөрөгч сард олгож дууссан аж.
Ийнхүү хоёрдугаар ээлжийн буцаан олголт энэ долоо хоногоос эхлээд байгаа гэнэ. Дашрамд дуулгахад, хугацаандаа амжиж материалаа бүрдүүлж өгсөн ч мэдээлэл зөрсөн иргэдэд буцаан олгол очихгүй юм байна.
Монголын мэдээ