Ц.Гарамжав: Хууль нь байгаад  хэрэгжихгүй байна
Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллийн улмаас бага насны хүүхэд эрүүл мэнд амь насаараа хохирох харамсалтай хэргүүд ар араасаа шил даран гарч байна.  

Өдөр бүр бага насны хүүхэд хүчиндүүлж, харгис хэрцгий балмад этгээдэд бузарлуулж амь насаа алдаж, эрүүл мэндээрээ хохирч олны сэтгэлийг хирдхийлгээд байгаа юм.

Энэхүү аймшигтай хэргүүдэд УИХ-ын гишүүд анхаарлаа хандуулж эхэллээ. Ялангуяа эмэгтэй гишүүд хүүхэд эмэгтэйчүүдийн гэмт хэргийн эсрэг дуугарч тэмцэж эхэлснээ дуулгав.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Бие хамгаалах чадваргүй бага насны хүүхэд эмэгтэйчүүдийг зовоож тамлаж байгаад үнэхээр сэтгэл эмзэглэж байна. Өнөөдөр бид Ерөнхийлөгчтэй уулзаж санал солилцлоо. Гэр бүлийн тухай болон хүчирхийллийн эсрэг хууль нь байдаг ч нийгэмд хэрэгжихгүй байна. Тиймээс ялын бодлогыг чангаруулах нь зүйтэй гэсэн санал гаргав.

Ер нь Ерөнхийлөгч бага насны хүүхдийн амийг бүрэлгэсэн тохиолдолд цаазалдаг байя. Цаазын ялыг сэргээх нь зөв гэсэн байрь суурьтай байгаа. Энэ талаар Засгийн газраас санал авч байгаа. Нийгмийн зүгээс ч санал авах байх.

Энэ чиглэлээр хуулийг яаж чангатгаж болох вэ гэдэг дээр бүгдээрээ хэлэлцэж нэг шийдвэрт хүрэх ёстой. Хуулийн заалтыг чангаруулъя.

Нөгөө талаар хүүхдийг хамгаалах нь ганц хууль шүүхийн байгууллагын асуудал биш.  Дээр үед хүүхдийн байцаагчийн орон тоо байсан. Одоо тэр байхгүй болсноос хойш ийм төрлийн гэмт хэрэг гарч байна. 

Тиймээс ар гэр аав ээж болон сургууль, цэцэрлэгийн багш нарын анхаарах асуудал болчихоод байгаа юм” гэв.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-05-04 02:06:11
    bugd hulgaich baij hudlaa uhaantan shudraga hun bolj yaritsgaah yum bur durgui hureed baih yum
    150.129.141.27
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-05-03 09:00:07
    ЭНЭ ҮНЭХЭЭР ЧУХАЛ АСУУДАЛ БОЛООД БАЙНА. ЭМЭГТЭЙ ГИШҮҮД, Ц.ГАРАМЖАВ ГИШҮҮН МИНЬ ТА НАРЫН ДУУ ХООЛОЙ ЧУХАЛ ШҮҮ
    202.21.120.42
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-05-03 08:46:21
    Улсын прокурорын дэргэд Мөрдөн байцаах албыг байгуулах шаардлагатай. Учир нь: Шүүгч нарын талаар гомдол гарвал энд хянах хэрэгтэй. Шүүгч нар түүний н.б.дарга, т...
    202.131.250.130
    Мэдэгдсэн Хариулах