ОХУ-аас хил даван орж ирсэн түймэрт 300 орчим км.квадрат талбай өртсөн

2019 оны тавдугаар сарын 2-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд:

Хэнтий аймгийн Батширээт, Биндэр суманд гарч байгаа ой хээрийн түймэр өнгөрсөн сарын 22-нд ОХУ-аас хил даван орж ирсэн түймрийн аюулын улмаас 300 орчим км.квадрат талбай өртсөн. Түймрийн голомтод Түймрийн баруун тал Турагтхаан уул, урд тал нь Цагаан горхи буюу Батширээт суманд 40 км ойртож ирсэн бол, зүүн тал нь Биндэр сумын Өв таравгантай, Амгалантын голын зүүн талаар, Балж голоор харайж алдагдсан, 60 км газрыг цурамлан хамгаалж байна.

Одоо ч ОХУ-д түймэртэй байгаа ба 5 сарын 1-ний орой  Хөвсгөл, Булган аймгийн зааг нутаг, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн  Эрин гол,  Булган аймгийн Тэшиг сумын Эрин багийн Мухар жалга нэртэй газраар  /хилийн 48-р отрядын 1-р заставын хариуцсан хэсэг/ хилийн 478-480-р тэмдэгтээр ОХУ-аас түймэр хил давж орж ирсэн. Булган аймгийн ОБГ-ын албан хаагч, хилийн цэргийн албан хаагч, орон нутгийн иргэд ажиллаж байна.


 

Түймрийн     IY     зэрэглэл     буюу   түймрийн     нэн   аюултай зэрэгт:   Увс  аймгийн   Улаангом,    Баруунтуруун,       Завхан          аймгийн Нөмрөг, Улиастай,  Тосонцэнгэл, Хөвсгөл аймгийн Тариалан, Цагаан-Үүр, Шинэ-Идэр, Булган   аймгийн Булган, Тэшиг, Хутаг, Ингэт толгой, Орхон           аймаг,       Сэлэнгэ      аймгийн     Сүхбаатар,    Орхон,      Ерөө, Цагааннуур,  Орхонтуул,  Баруунхараа,     Дархан-Уул   аймаг,       Төв аймгийн Зуунмод,   Мөнгөнморьт,   Хэнтий     аймгийн   Өндөрхаан,   Баян-Овоо,  Дадал, Биндэр,   Дархан,     Дорнод     аймгийн   Дашбалбар, Халхгол,   Баян-Уул,

Түймрийн        III      зэрэглэл    буюу     түймрийн     аюултай зэрэгт:     Завхан     аймгийн     Баянтэс, Цэцэн-Уул,    Хөвсгөл аймгийн Мөрөн,   Чандмань, Рашаант,   Архангай   аймгийн     Цэцэрлэг, Эрдэнэмандал, Түвшрүүлэх,   Өвөрхангай   аймгийн   Хархорин,   Булган аймгийн    Могод    орчмын   бүс   нутаг  хамрагдаж байна.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • С.Баяр 2019-05-04 08:38:31
    Оросууд монголчуудыг бензин, тогоор дарамтлаад дийлэхгүй болохоороо шатааж устгах гэж байна. Хятадуудаас илүү аюултай улс бол орос.
    103.10.21.37
    Мэдэгдсэн Хариулах