Үндсэн хуулийн цэцийнхэн ОХУ-д айлчилна
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 15-20-нд ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга В.Д.Зорькины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн төлөөлөгчид ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга В.Д.Зорькинтой албан ёсны уулзалт хийж, хоёр орны Үндсэн хуулийн шүүх хоорондын харилцаа, хамтын ажиллагааг улам хөгжүүлэх асуудлаар ярилцана.

Манай төлөөлөгчид  ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн гишүүдтэй ажил хэргийн уулзалт хийх үеэр Үндсэн хуульт ёсыг төлөвшүүлэх талаар хоёр орны Үндсэн хуулийн шүүхүүдийн явуулж буй үйл ажиллагаа, оруулж буй хувь нэмэр, хуримтлуулсан арга туршлага, үндэсний болон олон улсын эрх зүйн хөгжлийн чиг хандлага зэрэг асуудлаар харилцан санал солилцох аж.

Мөн айлчлалын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Дээд шүүхийн дарга В.М.Лебедевтэй ажил хэргийн уулзалт хийхээр товлосон байна.  Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төвийн захирал Ц.Сарантуяа нар багтсан аж.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.